Т.САЙХАН
Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Баярмөнх ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний оронд тус дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайхан томилогдсон байна. Г.Жаргалсайхан нь 2020 оноос өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр шинэ зүйл санаачлахаас илүүтэй хүүхдийн хөгжлийн жилийн хүрээнд төлөвлөгөөнд туссан ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нээлттэй, ил тод ажиллахаа мэдэгдлээ гэж тус дүүргээс мэдээллээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дүүргийн Засаг даргыг нийслэлийн Засаг дарга томилно гэж заажээ.
Эх сурвалж:www.polit.mn