Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

2024-07-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилуулах тухай саналыг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

 

Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг тав хоногийн дотор УИХ-д танилцуулж, томилно гэж заасны дагуу Ерөнхийлөгч ийн танилцуулж байна. Гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчид асуулт тавьж хариулт авч эхэллээ. 

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: -Төрийн алба данхайсан. 2012 онд Засгийн газар 9 яамтай байсан бол 16 яамтай болсон. Агентлаг 30, төрийн албан хаагчдын тоо 210 мянга болж өссөн. Төрийн албыг хэрхэн цомхон болгож ажиллуулах бодлого барьж байна вэ. Төрийн албаны тэдэн хувийг өөрчилнө гэсэн тоо байна уу?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ:

-Бид эхлээд үнэт зүйл ерөнхий идеалоги юу байх вэ гэдэг дээр тулгуурлаад ямар хөтөлбөрөө хэрэгжүүлж, ямар хугацаанд үр дүнд хүрэх вэ гэдгээ тавиад ямар бүтцээр хийх вэ, дөрөвт нь хэнээр хийлгэх вэ, тавд ямар төсвөөр хийх вэ гэдгээ эрэмбэлээд явах ёстой. Манай төрийн байгууллагын бүтэц 1990-ээд оны эхэн үетэй төстэй байгаа. Дундуур нь өөрчлөлт хийсэн ч хагас болсон. Шинэ парламент бүрдсэн, олон намын тогтолцоо орсон үед төрийн албаны бүтцийг шинэ 30 жилд нь тохируулаад реформ хийх юмсан гэсэн бодол бий. Гол нь дунд нь орхихгүй байх ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд томилогдлоо гэхэд нэг салбараа илүү барьж ажилладаг тал бий. Таны суралцсан Японд бүхий л асуудлыг нэг, нэг хүн авч явдаг. Сонгодог парламент өөрөө эрхэлсэн сайдтай байдаг, тэгэхээр шинэ Зеланд, Сингапур загвар луугаа орвол сайн. Дундаа орхигдохгүйгээр. Энэ тохиолдолд төрийн албаны тоо 30 орчим хувиар буурна. Төрийн албаны бүтцийн тогтвортой байдлыг хангах ёстой. Эрх мэдэлгүй төсөв захиран зарцуулж чаддаггүй бүтцийг танах ёстой. Дэд сайдыг сайд нь ч юм хийлгэдэггүй, Төрийн нарийн бичгийн дарга нь ч хийлгэдэггүй. Дүүргийн нийгмийн даатгал, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Улсын нийгмийн даатгалын газар гээд бий. Эрх мэдэл бүхэн хяналттай, бүх хүний ачаалал жигд, бүгд адилхан пункцтэй байх ёстой. Журмыг бүтэн цэгцэлж хуульчилж өгөхгүй бол яам, Тамгын газар дээр хувь хүнээс хамаарсан эрх мэдэл төвлөрсөн зүйл байгааг нуугаад яах вэ. И Монголио үүнийг өөрчилж байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

15 цаг 45 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

15 цаг 52 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

16 цаг 30 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

17 цаг 47 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

17 цаг 54 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

22 цаг 37 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

22 цаг 37 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин