Монгол Бутаны харилцааны товч түүх

2024-07-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук ирэх даваа гарагт манай улсад хүрэлцэн ирнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Түүнчлэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно. Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал юм.

Нэг. Улс төрийн харилцаа

Дипломат харилцаа

  • 2012 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр дипломат харилцаа  тогтоосон.
  • Хоёр тал Шинэ Дели дэх ЭСЯ-аасаа харилцан хавсран сууж байна.
  • Элчин сайд Д.Ганболд 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
  • Бутан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд, Хошууч генерал Вецоп Намжил 2024 оны зургаадугаар сарын 17-ны өдөр ИЖБ-ээ өргөн барьсан.

Харилцааны байдал

  • “Найрамдалт хамтын ажиллагаа”

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас

  • Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 онд Бутаны Хаант Улсад айлчилсан.

 

Бутаны талаас

  • Гадаад хэргийн сайд Дамчо Доржи 2017.09 сард Монгол Улсад айлчилсан.
  • Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Улаанбаатар хотноо 2018.06 сард болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн бага хуралд оролцсон.
  • Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Пема Чоден 2024.05.29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Коломбо төлөвлөгөө” байгууллагын 48 дахь зөвлөгөөнд оролцсон.

Хоёр талын харилцааны механизмууд

 

  • Монгол, Бутаны Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг ажиллаж байна.
  • Бутан, Монголын Парламентын бүлгийн даргаар Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Ценчо Вангди ажиллаж байна.
  • Парламентын бүлэг хоорондын анхдугаар уулзалт 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр цахимаар болсон.  

Хоёр талын худалдааны эргэлт

 

  • Хоёр улсын нийт худалдааны эргэлт 2024.06 сарын байдлаар 51.27 мянган ам.долларт хүрчээ. Үүнээс:
  • Экспорт: бүртгэгдээгүй
  • Импорт:  2024 онд 51,27 мянган ам.доллар (2023 онд 35,3 мянган ам. доллар)

Импортын голлох бараа: хүнсний хөлдөөсөн ногоо, самар, хатаасан жимс, үр, лаазалсан бүтээгдэхүүн, гурилан болон чихрийн зүйлс

Хөрөнгө оруулалт

  • Байхгүй

Иргэд харилцан зорчиж буй байдал

  • Хоёр улсын иргэд харилцан визтэй зорчдог.
  • 2023 онд Бутаны Хаант Улсад нэг монгол иргэн, Монгол Улсад 32 бутан иргэн тус тус зорчсон.
  • Бутан Улсад оршин суугаа монгол иргэн байхгүй.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

16 цаг 4 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

16 цаг 11 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

16 цаг 49 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

18 цаг 6 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

18 цаг 13 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

22 цаг 56 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

22 цаг 56 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин