Б.Пүрэвдорж: МАН-тай хамтрах эсэх асуудлыг Үндэсний бодлогын хороогоор ярьж шийдвэрлэнэ

2024-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Олон нийтийн цахим сүлжээнд хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудал халуун сэдэв болж буй энэ үед хоёрдугаар тойрогт АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл өглөө. Тэрээр "2024 оны сонгууль болж дууслаа. Монголын ард түмэн эрх баригчдыг дахин үргэлжлүүлэх, АН-ыг сөрөг хүчнийхээ ажлыг хий гэж сонголоо.  Тийм учраас энэ сонгуулийн үр дүнг тодорхой хэмжээгээр бид хоорондоо ярилцах ёстой. Хамтарсан Засгийн газар тогтох тухай асуудал савнаасаа хальж, маш их явж байна.  АН бол дарга шийддэг нам биш. АН бол Үндэсний бодлогын хороогоор асуудлаа шийддэг. Тэгэхээр өнгөрсөн сонгуулиар болсон үр дүнг Үндэсний бодлогын хороон дээр ярьж, алдаа оноогоо дүгнэнэ.  Цаашдаа хамтарсан Засгийн газар тогтох тухай асуудлыг ярих ёстой. Монголын ард түмэн ус тосоор нь ялгаж өгсөн байгаа. Өнгөрсөн найман жил эрх баригчид хийсэн ажилгүй, хулгай хийсэн. Тиймээс эрх баригчдад хатуу хяналт тавих, сөрөг хүчний үүрэг биелүүлэх сонголтыг ард түмэн хийсэн. Сөрөг хүчний үүргийг биелүүлж, эсэргүүцээд байхаас гадна илүү том бүтээн байгуулалт, бодлогын шийдлийн асуудалд бид хамтдаа дэмжээд явах боломжтой.  Болохгүй бүхэнд бид ард түмний талд орж, дуу хоолой нь болж явах ёстой. МАН-тай Засгийн газарт хамтрах эсэх асуудлыг Үндэсний бодлогын хороогоор ярьж шийдвэрлэнэ.  Сөрөг хүчнээ сайн хий, эрх баригчдад олуулаа хяналт тавь гэж Монголын ард түмэн АН-ыг сонгосон. Тиймээс сөрөг хүчнийхээ үүрэгт хатуу бат байх ёстой" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин