Т.САЙХАН
УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусч, Сонгуулийн ерөнхийн хорооноос өнөөдөр /2024.07.01/ нэр дэвшигчдийг албан ёсоор танилцуулна. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл мөн хуралдахаар товложээ.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн болоод УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаалын хувиарлалтыг ярих юм.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн өмнө Бага хурал дээрээ МАН ялалт байгуулбал өөрөө Ерөнхий сайдаар дахин ажиллана гэдгээ зарласан учраас түүний хувьд дараагийн Засгийн газрын тэргүүн болно. Ингэхдээ Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч Засгийн газраа бүрдүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.
Эх сурвалж: www.polit.mn