Т.САЙХАН
2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш есөн цагийн дараа буюу 16:00 цагийн байдлаар саналаа өгч буй иргэдийн ирц улсын хэмжээнд 44.7 хувьд хүрлээ.Сонгогчдын насны ангиллаас харвал 20-24 насныхны ирц хамгийн бага буюу 30 орчим хувьтай бол бусад насныхан саналаа идэвхтэй өгч өгч, 37-оос дээш хувийн ирцтэй байна. Нийслэлийн есөн дүүргийн сонгогчдын ирц 40%-ийг давсан бол орон нутагт Говь-Алтай, Сүхбаатар, Завхан аймагт 50 хувийг давжээ.
Эх сурвалж:www.polit.mn