ОБЕГ:Аялал зугаалгаар явахдаа гол усны аюулаас хол буудаллаж, амрах хэрэгтэй

2024-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ОБЕГ-ын Шуурхайн штабаас УИХ-ын сонгуулийн өдрийн цаг агаарын нөхцөл байдлын талаар өнөөдөр /06.27/ мэдээлэл хийлээ. Цаг уурын байгууллагаас Улаанбаатар хотод маргааш буюу 2024 оны зургадугаар сарын 28-нд өдөртөө түр зуурын бороо орно. Зургадугаар сарын 29-нд ихэнх нутгаар хур тунадастай байна. Харин Хангайн нуруу болон бусад нутгаар түр зуурын бороо орно.

Завхан аймагт болсон үерийн улмаас учирсан хохирлыг арилгаж, овоорсон лаг шаврыг зөөж, айлуудыг нүүлгэн шилжүүлж байна. Мөн 172 өрхийн хашаа байшин болон нийтийн эзэмшлийн талбайд ариутгал хийсэн. Төв аймгийн Алтанбулаг суманд гол дагуух есөн айл өрх усанд автаж, айлуудыг нүүлгэн шилжүүлсэн. Мөн Булган аймагт гол үерлэж, усанд урссан гүүрийг шинээр барихаар болсон. Нийслэлд зургадугаар сарын 20-22-ны өдрүүдэд орсон борооны улмаас нийт 227 дуудлага мэдээлэл ирсэн. Нийт 1118 алба хаагч 192 тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжтэй ажилласан байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Сүүлийн 10 жилд гамшиг аюулт үзэгдлийн улмаас Монголд 2000 хүн өртөж, амь насаа алдсан. Иргэд морь, мотоцикл, машинтайгаа гол гаталж байгаад усанд живж, нас барах тохиолдол бүртгэгдэж байна. Иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийн анхаарах шаардлагатай. Аялал зугаалгаар явахдаа гол усны аюулаас хол буудаллаж, амрах хэрэгтэй. Хэнтий аймгаас 200 км зайтай газарт нэг айл усанд автсан байх жишээтэй. Малчид анхнаасаа зуслангаа сонгохдоо голын эрэг, салаа газар нутаглахгүй баймаар байна гэдгийг Онцгой байдлын албаныхан сэрэмжлүүллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин