Э.Одбаяр: Монгол Улсын гадаад бодлого Төв Ази руу чиглэж байна

2024-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр айлчлалын үр дүн, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.

 

-Айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Төв Азийн болон хөгжиж байгаа орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэдэг заалтыг тусгасан байдаг. Энэ заалт амжилттай хэрэгжээд явж байна. Бидний хувьд Төв Азийн улс орнуудтай найрсаг харилцаагаа сэргээх, идэвхжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал ач холбогдолтой. Яагаад гэхээр эдгээр улс бидэнтэй адил гараатай байсан. Узбекистан Монголын харилцаа 1990-ээд оноос хойш идэвх муутай байсан. Узбекистан Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх удаа төрийн айлчлал хийж байна. Тэгэхээр энэ бол харилцааны шинэ түүхэн хуудсыг нээж байгаа өндөр ач холбогдолтой үйл явдал юм.

-Төв Азийн улс орнуудтай найрсаг харилцаагаа сэргээх оролдлогууд хэр амжилттай байгаа юм бэ?

-Монгол Улсын гадаад бодлого Төв Ази руу чиглэж байна. Төв Азийн бүс нутаг дотор Узбекистан Монгол Улстай найрсаг харилцаатай төдийгүй түүхэн уламжлалт харилцаатай. Мөн дээрээс нь маш том зах зээлтэй учир эдийн засгийн агуулгаараа ч тэр өргөн цар хүрээтэй ажиллахыг хүсдэг улс. Айлчлал маш үр дүнтэй, хүртээл сайтай, эдийн засгийн хувьд хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжихэд өндөр ач холбогдолтой боллоо. Төрийн дээд түвшний айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгчийн ярьсан зүйлс заавал хэрэгжих ёстой болдог. Тийм учраас айлчлалын хүрээнд хариуцлагатай судалгаа хийсний үндсэн дээр олон салбарын хамтын ажиллагааг тодорхойллоо. Мөн тодорхой механизмуудыг бий болгосон. Яагаад гэвэл яаж хамтарч ажиллах, ямар бүтээгдэхүүн экспортолж, импортлох вэ, хэр ашигтай бай вэ зэргээс гадна шинэ салбаруудын боломжит судалгааг хийхээр болж байна. Тэгэхээр энэ удаагийн түүхэн айлчлал байгуулсан баримт бичгийн тоо, цар хүрээ, төлөөлөгчдийн бүрэлдэхүүний түвшинг харсан ч тэр мөн айлын талын хүлээж авч байгаа нөхцөл байдал, хүсэл эрмэлзэл, харилцаа, хандлагаас дүгнэхэд айлчлал  үр дүнтэй боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 127 (7371)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин