Анхдугаар чуулганыг Д.Рэгдэл даргалах уу

2024-06-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Монгол Улс анх удаа холимог тогтолцоо бүхий сонгуулиар гарч ирсэн 126 гишүүнтэй УИХ-тай болно. Тэдгээр гишүүд хоёр хоногийн дараа тодорно. Ерөнхийлөгчийн товлосноор анхдугаар чуулган хуралдана. Тэгж УИХ-ын Тамгын газрын хаваржин бэлдсэн чуулганы танхим шинэ эздээ хүлээж авна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18.3-т “…Анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална” гэж заасан. Энэ дагуу 2024 оны сонгуулиар бүрэлдсэн УИХ-ын анхдугаар чуулганыг Д.Рэгдэл даргалахаар байна. Тодруулбал, ШУА-ны ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нь МАН-ын жагсаалтын гуравдугаарт бичигдсэн. Тэр утгаараа УИХ-ын гишүүнээр сонгогдох хамгийн магадлалтай хүмүүсийн нэг болж буй юм.

Тэрээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн.  1970 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль, 1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуулийг биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгссөн.

1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалсан.

2002 онд ШУА-ийн гишүүнээр сонгогдсон. 1976-1977 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШДаА, 1977-1982 онд Физик, техникийн хүрээлэнд ЭШДэА, 1982-1985 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд аспирант, 1986-1997 онд Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн секторын эрхлэгч, 1997-2001 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009-2016 онд ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос ШУА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм. Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар Д.Рэгдэлийн даргалах анхдугаар чуулганы хуралдаанаар “…Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ”, “…СЕХ-ны дарга УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина”, “…СЕХ-ны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу УИХ-ын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна”, “…Гишүүн тангараг өргөснөөр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно”, “…Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй” зэрэг асуудлыг шийдэх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 126 (7370)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин