Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэд сонгогчидтой уулзлаа

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Улсын Их Хурлын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэд сонгогчидтой өнөөдөр /2024.06.25/ уулзалт хийлээ.

МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан Орхоны хөндийд Монгол Улсын шинэ нийслэл Шинэ Хархорум хотыг байгуулах, бүтээн байгуулалтад шаардлагатай суурь судалгаа, хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлж, хотын ундны усны хэрэгцээ болон говийн бүсийг усаар хангах "Орхон-Онги” төслийн ТЭЗҮ-ийг батлуулан, барилга байгууламжийг байгуулах зорилтуудыг Хархорины иргэд нэн талархалтай хүлээн авч байна.

Мөн орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх зорилт нь Хархорин болон Хангайн бүс нутагт хөгжил дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байна.

Аймагтаа төдийгүй улстаа дээгүүрт орох олон хүн амтай тус суманд аялал жуулчлал сайн хөгжсөн. Одоо төрийн бодлогоор байгалийн, түүх, соёл, шашны зэрэг төрөлжсөн хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн мал аж ахуйд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, Шинэ хоршоо хөдөлгөөнийг өрнүүлэх МАН-ын мөрийн хөтөлбөр хөдөөгийн ард иргэдийн амьдралд эргэлт авчирна гэдэгт итгэлтэй байна гэж иргэд ярилаа.

Улс орны болон бүс нутаг, сум орон нутгийн хөгжлийн ирээдүйг тод томруун харж, ард иргэдийн санаа бодолтой бүрэн нийцсэн Мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн МАН, шударга ёсны төлөөх тэмцлийг өрнүүлж, авлига, баялгийн хулгайтай шийдвэртэй тэмцэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багийг багаар нь дэмжиж саналаа өгнө гэдгээ Хархориныхон илэрхийлж байна.

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин