Ч.Намшир: Гүүрийг хийсэн тэнэг инженер нь би байна

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүр зургаадугаар сарын 22-нд орсон борооноор усанд автаад байгаа.  Энэхүү нөхцөл байдлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон "Тотал Инж" ХХК-аас  хэвлэлийн хурал зохион байгууллаа.  Энэ үеэр төслийн зөвлөх инженер Ч.Намшир " Аливаа мэдээллийг нийтэд хүргэхдээ ул суурьтай бүрэн бүрдүүлсний дараа нийгэмд хүргэж байхыг уриалмаар байна. Дутуу мэдээлэл өгөнгүүт сошиалаар "Монгол Улсад замын инженер байна уу, шороон дээр гүүр тавьчихлаа" гэх юм. Бидний хийж чадахгүй 3D эвлүүлэг хүртэл хийгээд гаргасан. Бид тендерт оролцохдоо 3.2 гэдэг шалгуураар "Би үүнийг яавал сайн хийх вэ" гэж уралддаг. Сонгууль ч ингэж явмаар юм. Хотын хоцрогдсон сүлжээгээ гүйцээх гээд аминдаа л хурдлаад байхад биднийг улам мэрээд унагаагаад байгаа нь харамсалтай. Зарим нь дрон нисгэж зураг авсан байна.

Би 2021 оноос Яармагийн гол замын зураг төслийг хийж эхэлсэн. Яармагт өнөөдрийн хүн амтайгаа нийлээд 70 мянган айл суурьших төлөвлөгөө хийгдэж байгаа. Улаанбаатар хотод айл болгон дор хаяж нэг машинтай, зарим нь хоёр машинтай. 70,000 айл хэчнээн машин байх вэ гэдэг нь бидний тооцооллын үндэс. Хийсэн тооцооллоо үе шат бүрд шалгуулна, инженерийн байгууламжууд дэд бүтэцтэй уялддаг тул зөвшилцөнө, зөвшөөрөл авдаг. Яармагийн 70,000 хүн амд зориулсан зам нь дээд ангиллын буюу хоёр түвшний уулзвартай байх юм. Яармагийн одоогийн замтай ижилхэн хоёр давхар байна. Замын зөвшөөрөгдсөн налууд тааруулж төлөвлөлтөө хийхээр Туулын хөндий рүү орох тусмаа өндөр. Одоо усанд автсан хэсэгт гүүр байгаа юм. Энэ гүүр төлөвлөлтөд уягдаж өндөр нь өөрчлөгдөж байгаа. Энэ гүүрийг барьчхаад нураагаад дахин барьчихвал улсын мөнгийг шамшигдуулсан болно. Тэгэхээр гүүрээ одоохондоо барихгүй. Гүүрийг тэнэг инженер хийсэн гээд байгаа тэр нь би байна.  Нэг гүүр бариад устгах уу, дахиад нэг гүүр төлөвлөснийгөө зөв явуулах уу гэдэг асуудал. Инженерийн шийдлийг мэргэжлийн хүмүүсээс асуух хэрэгтэй. Гүүрний урд талын далан болон юу ч хийгдээгүй газар үерт автсаныг цэцэг ургуулж, томруулж ярьж байгаад эмзэглэж байна" гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин