“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатаны хэлсэн онцлох 10 эшлэл

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

М.ЧИНБИЛЭГ

Салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдад хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатаныг урьж, ярилцсан ба түүний хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-Бид хууль тогтоомжид хяналт тавьж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг ардчиллыг бэхжүүлэхэд ач холбогдолтой хуулиудад санал зөвлөмж өгдөг.

-Олон мандаттай тойргийн сонгуульд саналаа өгөх нь сонгогчдод бэрхшээлтэй тул иргэд маань мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй.

-УИХ-д залуучууд, эмэгтэйчүүд, нийгмийн зарим бүлэг сонгогдож чадахгүй байгаа нь сонгуулийн сурталчилгааны зардал өндөр байгаатай холбоотой”

-Манай ажиглагчид цалин мөнгөгүй, сайн дураар ажилладаг нам бус, төрийн албан хаагч бус сонгогчдыг төлөөлөгчид ажилладаг.

-Намыг сонгох буюу холимог тогтолцоог давуу тал гэж харж байна.

-Гадаадын улс оронд иргэний нийгмийн ажиглагчид нь бүтэн суудаг, үүнийг нь эрх зүйн орчноор нь хангаж өгсөн газар ховор байдаг. Энэ нь манай орны хувьд том амжилт.

-Сонгуулийн хөөсөрсөн энэ их зардлыг бууруулах аргыг бусад улс орноос суралцах хэрэгтэй.

-Сонгогчийн саналыг гээгдүүлэхгүй байх боломжтой болж байгаа ч энэ давуу талаа хэрхэн ашиглах вэ гэдэг нь бидний сонголтоос хамаарч байна.

-Анх бид 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллахад гурван нам, гурван нэр дэвшигчээс нийлээд 17-хон хуудас материал авч байсан. Харин бид 2020, 2021 оны сонгуульд 100 гаруй боть, 30 гаруй мянган хуудас сонгуулийн зардлын тайлангийн мэдээлэл авсан. 

-Сонгуулийн зардал өндөр байгаа нь ардчиллыг бэхжүүлэхэд сөргөөр нөлөөлөх талтай ба гарааны шударга бус байдлыг бий болгох эрсдэлтэй”

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин