Сонгинохайрхан дүүрэгт “Хөгжлийн тав” багийнхан санал шийдлээ танилцуулсаар явна

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Э.Батшугар болон “Хөгжлийн тав” багийнхан иргэд, сонгогчидтой уулзаж санал шийдэл, мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар явна. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар нар нэр дэвшиж буй юм.

Нэр дэвшигчид энэ өдрүүдэд залуучуудын төлөөлөл болон дүүргийнхээ хороодод ажиллаж иргэд сонгогчдын санал бодлыг сонсож байна. Иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний  үнийн өсөлтийг хамгийн ихээр хөндөж асуулаа. Энэ талаар дүүрэгт УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Үнийн өсөлт тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйд онцгой анхаарах ёстой. Тээвэр логистикийн болон гадаад үнийн өсөлт цар тахлын үеэс харьцангуй буурсан. Тиймээс манай улсын хувьд үнийн өсөлтийн гол хүчин зүйл нь хүнсниий бүтээгдэхүүнтэй холбоотой. Үүнийг шийдэх гарц нь Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж нийлүүлэлтийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт онцгой анхаарах ёстой. Ялангуяа, орон нутагт бүсчилсэн ХАБ-үүд байгуулж, зуншлага сайтай газраас мал мах худалдан авч бусад газар руугаа түгээх балансыг зөв зохицуулах хэрэгтэй” гэв.

Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан орон сууцжуулах хөтөлбөрийн талаар танилцуулж сонирхсон асуултад хариуллаа. Тодруулбал, цаашид нийгмийн даатгал төлөгч иргэн бүр орон сууцтай болох боломжийг бүрдүүлнэ. Үүний тулд тэтгэврийн нөөц санг мөнгөжүүлэх юм. Ингэхдээ нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах бодлого баримтлахаар мөрийн хөтөлбөрт тусгаад байгаа. Энэ бүх шинэчлэлийг хийхэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг “Хөгжлийн тав” багийн гишүүд хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Тунгалаг “Манай дүүрэгт өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй залуус нэр дэвшиж байгаад таатай байна. Өнгөрсөн дөрвөн жил “Хурдан” цэг, И Монголиа гээд иргэдийн амьдралд бодит биеллээ олсон чухал ажлууд хийсэн. Цахим шилжилтийг илүү хурдлуулаасай гэж хүсэж байна. Мөн хамгийн гол нь банкны зээлийн хүүг бууруулбал бидний нуруун дээр том ачаа хөнгөрнө. Амьдрал огт өөр болно” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 125 (7369)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17