"Хөгжлийн тав"-тай Сонгинохайрханы тойрог

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэхүү түүхэн сонголтыг хийхэд гурав хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж  байгаа билээ.

 

Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын сонгуулийн арваннэгдүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг таван  мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ тойрогт 17 нам, хоёр эвсэл, таван бие даагч гээд нийт 85 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.  Тойргийн сонголтыг ерөнхийд нь харвал улс төрийн намууд шинэ, залуу улстөрчдөө арваннэгдүгээр тойрогт сойжээ. 

Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр өмнөх сонгуулиар тус тойргоос сонгогдон парламентын гишүүн болж байв. Тэгэхээр тойрогтоо бол Э.Батшугар шинэ хүн биш.  Тэрээр парламентын гишүүн болоод цахим бодлогын байнгын хороог амь оруулж чадсан.  Хамгийн сүүлд  гэхэд  Цахим үндэстэн болох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, 109 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулсан билээ.  МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Батшугарыг дүгнэхдээ  “20 минутын хотын том концепцыг “E-Mongolia” системтэй хамтатган цахим эдийн засгийг бий болгох, хиймэл оюун ухаанд тулгуурлаж их хотыг төлөвлөх их үйлсэд хамгийн хүчтэй дуу хоолой байж чадах хүн бол Э.Батшугар. Өнөөдрийн цахимжилт бол түүний улс төрийн карьерын эхлэл цэг” гэсэн байдаг.

Соёлын сайд Ч.Номин эмэгтэйчүүдийн төлөөлөл болж Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшлээ.  Тэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт соёл, урлагийн бодлого хариуцсан сайдаар ажиллаж, 20 гаруй жил бие даасан яамгүй байсан салбарыг босгоход манлайлж ажилласан билээ.  Одоо  Ч.Номин сайд “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг хөгжүүлэх зорилт  дэвшүүлэн ажиллаж байна. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай арваннэгдүгээр  тойрогт нэр дэвшжээ.  Тэрээр 2017-2018 онд дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж, тэр цаг үеэс эхлэн Сонгинохайрхан дүүрэгтэй холбогдож ирсэн. Улмаар 2020 оноос НИТХ-д Сонгинохайрханы иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа юм. Түүнийг өнгөрсөн дөрвөн жилд дүүргийн удирдлагыг тун  боломжийн авч явсан хэмээн үнэлдэг.

“Эрүүл мэнд-Эрхэм баян” цуврал хэлэлцүүлгийн автор, анагаах ухааны доктор Н.Хүрэлбаатар МАН-аас тус тойрогт өрсөлдөж байна. Тэрээр  говийн эмнэлгийн асрагчаас хүний их эмч болтлоо хөгжиж, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд хүртэл дэвшиж ажилласан. Эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил зүтгэсэн туршлагатай эрхэм юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг Сонгинохайрханы тойрогт нэр дэвшлээ. Тэрээр нэгдүгээр хорооллын унаган хүү.  Хуульч мэргэжилтэй. ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 90 гаруй хуулийн төсөл дээр ажиллаж, батлуулжээ. Мөн хохирогч өмгөөллийн үйлчилгээ авч, эрхээ хамгаалуулах хууль, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж, шүүхийн хэрэг хэлэлцэх явцад гарч болзошгүй алдаа дутагдлыг залруулсан гэдэг.

Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тойргоо сольж, АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна. Тэрээр 2020 оны сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшиж гишүүн болж байв.  Түүнээс өмнө Сонгинохайрханы тойргоос хоёр ч удаа гишүүнээр сонгогдож байсан туршлагатай улстөрч билээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 125 (7369)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин