Л.Нинжжамц: Эмэгтэйчүүдийн асуудлуудыг шийдвэрлэх дуу хоолой болно

2024-06-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Алтангэрэл

УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Лувсандашийн Нинжжамц цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нэр дэвшигч Л.Нинжжамц “Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг болон өдөр өнжүүлэхийн хүртээмжийн асуудлыг хөндөхийг хүссэн ээжүүд надтай уулзаж, дуу хоолой минь болж өгөөч гэсэн хүсэлт их ирж байна. Өдөр бүр 07:00-23:00 цаг хүртэл Хан-Уул дүүрэгт багийнхаа нэр дэвшигчидтэй 70 гаруй уулзалт зохион байгуулж 19 мянган иргэн, сонгогчидтой уулзлаа. Энэ удаагийн сонгуульд миний бие “Цонх нээе” гэсэн уриатай оролцож байгаа. Тиймээс хүн амын олонх болсон эмэгтэйчүүдээ төлөөлж, эр зориг гарган нэр дэвшиж байгаа эмэгтэй нэр дэвшигчдээ олноор нь дэмжээрэй. 126 гишүүнтэй томсгосон тойргоор  сонгууль явагдаж байгаа тул 30 хувьд эмэгтэй нэр дэвшигчид нам намаас сонгогдоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж, бид бүхнийг дэмжээрэй гэж иргэдийг уриалж байна.

Тэдэнтэй уулзахад нэгдүгээрт, эрүүл мэнд, эрт оношилгоо, нөхөн сэргээлт, төрхийн хүндрэл, хүүхдийн эндэгдлийн асуудал. Хоёрдугаарт, дээд боловсролтой олон эмэгтэйчүүд байдаг ч мэргэжил эзэмшээгүй эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болон дуу хоолой болох шаардлага бий болжээ. Гуравдугаарт, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг их ярьдаг боловч гэртээ хүүхдээ хараад сууж байгаа цалинтай ээж хөтөлбөр хэрэглээнд нь хүрдэггүй тухай олон залуу ээж ярьсан. 50 мянган төгрөгөөр гэртээ хүүхдээ хараад яаж суух вэ. Тиймээс намын мөрийн хөтөлбөрт цалинтай ээж хөтөлбөрийн зүйл заалтыг нэмж төр, засгийн бодлого, анхаарлын төвд оруулах ёстой гэдгийг эмэгтэйчүүд, ээжүүд надад захисан. Дөрөвдүгээрт, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, улс төрийн болон бусад шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн асуудал яригдах ёстой. Эдгээр олон асуудал нь өвчнөөр бол ханиадны эмээр эмчлэгдэхгүй мэс засалд орж байж эдгэрнэ. Эмэгтэйчүүдийн эрх охид бүсгүйчүүдийн эрх сурч боловсрох, цалин, нийгмийн хангамж, халамжтай холбоотой асуудлуудыг цэгцлэх гээд олон асуудлыг шийдэж эрхийг нь хамгаалах цаг нь болсон. Дийлэнх эмэгтэйчүүд нийтийн хоол, гоо сайхан, үсчин, эрүүл мэндийн салбарын 85 хувьд, боловсролын салбарын 80 хувьд, лангуу эрхлээд сууж байгаа эмэгтэйчүүд 70 гаруй хувийг эзэлж байна. Гэтэл эмэгтэйчүүд цалин, ипотек, банк бус байгууллагын өдөр хүүтэй зээлтэй байна. Энэ бүгдийг цэгцлэхийн тулд эмэгтэйчүүдтэй хийсэн уулзалтынхаа товч тайланг хүргэж байгаа юм. Тэд надад эдгээр асуудлуудыг шийдвэрлэх дуу хоолой болж өгөөч хэмээн надад хандсан юм гэлээ.

 Хурлын дараа түүнээс сэтгүүлчид асуулт асууж хариулж авав.

-Таныг иргэд бол цагаан цаас гэж хэлсэн гэсэн яриа гардаг л даа.  Энэ асуултад хариулт өгөөч?

-2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг зохион байгуулсан намын хүмүүс зохион байгуулалттайгаар "Ард түмэн бол цагаан цаас" гэж хэлсэн байдаг юм байна лээ. Өнөөдөр хариуцлагатайгаар хэлэхэд би тэр үгийг хэлээгүй. Түүнээс болж манай гэр үр хүүхдүүд рүү дайрах, намайг олон нийтийн дунд харлуулж байсан. Гэхдээ би тэнд байгаагүй шүү гэдгийг дахин хэлье гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин