Р.Даваадорж: Төсвийн 5-7 тэрбумаар Сэлэнгэ аймагт “балгас” барьсан байхыг  харлаа

2024-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.МЯГМАР

 

Эдийн засагч Р. Даваадорж 2024 оны төсвийн зарцуулалтыг шалгуулахаар энэ сарын 21-нд АТГ-т хандсан юм. Энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрээр "Би сүүлийн найман жил улсын төсөвтэй холбоотой дүгнэлт бичиж, төсөв мөнгөний бодлогын талаар сөрөг хүчний дүгнэлт бичиж ирсэн судлаач, эдийн засагч хүн. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Хэн нэгэн нэр дэвшигчийн ажилд оролцохгүй байгаа учраас судалж байсан төсөвтэй холбоотойгоор зөвхөн 2024 оны төсвийн хөрөнгө оруулалт талаар газар дээр нь үзээд ирлээ. Нийт баруун найм, хойд зүгийн дөрвөн аймгаар яваад ирлээ. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл зарцуулалт ямар байгааг судалж, иргэдэд хүргэх зорилгоор өөрийн сошиал хуудсаар аймгуудын бүтээн байгуулалтыг танилцуулж байгаа. Үнэнийг хэлэхэд маш их харамссан. Найман жил төсвийн дүгнэлтийг бичиж байсан хүний хувьд аль ч аймагт төсвийн хөрөнгө оруулалт хулгай дээрэм болчихсон. Би 5.5 тэрбум төгрөгийн үнэтэй нүх харлаа. Энэ бол Сэлэнгэ аймгийн Дөрөвдүгээр сургуулийн өргөтгөлийн барилга. Хоёр жилийн дотор 2.5 тэрбумаар барина гэсэн бол төсөв нь жил бүр нэмэгдсээр 5.5 тэрбум болж нэмэгдсэн байна. Мөн зургаа, долоон тэрбумын үнэтэй балгас харлаа. Бүх аймагт ялгаагүй байна. Эдийн засаг сайжирч байна гэж байгаа ч УИХ-ын гишүүдийн идэж уусан мөнгө хэрээс хэтэрлээ. Би эхлээд нүдэндээ итгээгүй. Орон нутагт зөвхөн нүх ухаад таван тэрбум төгрөг улсаас авчихсан байна. Тэр битгий хэл 10 тэрбумын төсвөөсөө давуулж 13 тэрбумыг авсан бүтээн байгуулалт ч байна. Эхний ээлжид таван асуудлыг Авлигатай тэмцэх газарт өгч байна. Дараа дараагийн материалаа өгч, шалгуулах болно. Энэ бүхэн УИХ-ын сонгуультай ямар ч хамаагүй. Би удахгүй Хэнтий аймгийн сум болгоноор явж бүтээн байгуулалтын явцтай танилцана. Өнгөрсөн дөрвөн жил Хэнтий аймагт улсын төсвийн 30 хувийг хуваарилсан. Уг  нь улсын төсвийг жигд хуваарилах ёстой. Ингэж давуу эрх эдлэх ёсгүй" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 124 (7368)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин