С.Эрдэнэ Ж.Ганбаатарыг шууд мэтгэлцээнд дууджээ

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатарыг нээлттэй мэтгэлцээнд дуудаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.  С.Эрдэнэ “УИХ-ын сонгууль болоход зургаан хоногийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд Баянгол дүүргийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд өнгөрсөн он жилүүдэд юу хийж, ямар үр дүнтэй ажиллаж ирсэн бэ гэдэг дээр өнгөрсөн найман жилийн хугацаанд нийслэл, дүүргийн эрхийг барьж байсан нөхөдтэй асуудлыг ярих гэж оролдсон. Үзэгчтэй мэтгэлцээн явуулъя гэдэг санал хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Тиймээс гуравхан тодорхой асуудлаар мэтгэлцье гэдэг санал хүргүүлж байна. Уулзалт цуглаан хийх болгонд баримт нотолгоогүй асуудал ярьдаг, энэ тухай. Мөн өнгөрсөн найман жилийн хугацаанд нийслэл, дүүргийн хэмжээнд ямар ажил хийсэн, өнгөрсөн хугацааны алдаа, оноо юу байв гэдэг дээр баримт нотолгоон дээр тулгуурласан мэтгэлцээн зохион байгуулъя гэдэг санал хүргүүлж байна. Соёлтой, шударга өрсөлдөөн явагддаг улс орнуудад улстөрчдийн дунд шууд мэтгэлцээний зарчмаар асуудлыг ярьдаг. Энэ нь сонгогчдод сонголтоо хийх боломжийг нээж өгдөг. Энэ дагуу АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчдийн багийг ахалж байгаа С.Эрдэнэ миний бие Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг шууд мэтгэлцээнд урьж байна.     Магадгүй Ж.Ганбаатар багтайгаа ирнэ гэвэл би ч гэсэн багтайгаа ороод шууд мэтгэлцээн хийж болно. Эсвэл хувь улстөрчдийн хувиар мэтгэлцэж болж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17