Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн баасан гарагт улс даяар 07:00-22:00 цагт зохион байгуулагдаж, бүх нийтээрээ амрах хуультай. Энэ өдөр байгууллагын онцлогоос шалтгаалан ажиллаж байгаа бол ажилтандаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй юм байна. Хэрэв саналаа өгөхөд нь саад учруулсан бол Зөрчлийн хуулийн дагуу тухайн ажил олгогч иргэн, ААН, байгууллагыг торгодог аж. Энэ талаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн тухай хуульд зааснаар өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах өдөр ажиллаж байвал сонгогчид чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах үүрэгтэй байдаг. ААН, байгууллагаас ажилтандаа чөлөө олгож, сонгох эрхээ эдлэхэд саад учруулсан бол 100 сая төгрөгөөр торгох хуультай" гэлээ. 

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах тухайд "Эрүүл мэндийн байдлын улмаас хэсгийн хороонд очиж саналаа өгөх боломжгүй, зөрчлийн улмаас баривчлагдсан иргэдээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг авдаг. Гэхдээ Сонгуулийн хуульд тухайн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгнө гэсэн өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн нэг сумаас Улаанбаатарын 461 дүгээр хорих ангид ирсэн хүнээс зөөврийн хайрцгаар санал авах боломжгүй юм" гэв.

Тэрээр зургаадугаар сарын 28-нд сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа.

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг нээлттэй шалгаж, өнөөдөр 21 аймаг руу хүргүүлж эхлэх аж.

Зөрчлийн тухай хуулиас:

Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 100 сая төгрөгөөр торгоно.

Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 100 сая төгрөгөөр торгоно гэж заажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17