Л.Оюун-Эрдэнэ: Төлөвшсөн ардчиллын хоёр дахь давлагааг хамтдаа эхлүүлье

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр  Архангай аймгийн иргэд сонгогчидтой  уулзжээ. Тэрээр УИХ-ын энэ удаагийн сонгуулийн онцлог, МАН-ын “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөр болон Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлийн талаар танилцууллаа. Цэцэрлэг хотоос Баянхонгор хотыг холбосон засмал зам баригдана. Баруун босоо тэнхлэг Шивээхүрэн боомттой холбогдоно. Цэцэрлэг, Мандал уулын аймаг байгалийн төрөлжсөн аялал жуулчлалын бүс нутаг болж, эртний нийслэлийг холбосон дөрвөн эгнээ зам баригдахаар төлөвлөж байна гэв. Түүнчлэн МАН улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготой гэдгийг хэлээд Ардчилал бол стратегийн ордуудыг нь төрийн мөнгөөр хувьдаа завших авлигын систем биш, Ардчилал бол ардчилсан хувьсгал хийсэн хүмүүс нь Монголын ард түмний хагас зуун жил бүтээсэн баялгийг өөрсдөө хууль бусаар хувьчлан авах дээрэм биш. Өнөөдөр та бид Ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах шударга ёсны реформд улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давлагааг эхлүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

 

2020-2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулав.

 

-Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.

-Өндөр-Улаан багийн Донгой багаас Чулуут сум хүртэлх 65.8 км хатуу хучилттай авто замын ажил 30 хувьтай, Хайрхан сумын Хануйн гол дээр төмөр бетон гүүрний барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 300 ортой шинэ барилга 90 дээш хувийн гүйцэтгэлтэй баригдаж байна.

-Аймгийн төвд баригдаж байгаа Дулааны станц төслийн цахилгаан хангамжийн ажил хийгдэж байна.

-Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замаас Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх хатуу хучилттай 13 км авто замын төсөл эхэлж байна.

-Аймгийн хөгжимт драмын театрын барилгыг 2024 оны 7-8 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

МАН-ын мөрийн хөтөлбөрт:

 

-Мянганы замын Орхоны гүүр - Батцэнгэл чиглэлийн 70км, Батцэнгэл-Цагаандавааны ар хормой чиглэлийн 65 км авто замыг барина.

-Архангай аймгийн төвд дулааны станц барина.

-Орхон голын сав, Хангайн нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллын чиглэлийг хөгжүүлэх ШИНЭ Хархорум аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлнэ.

-Орхон-Тамир, Хануй-Хүнүй дурсгалуудыг түшиглэн “Төв Азийн түүх соёлын голомт” соёлын аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 123 (7367)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин