Их монгол улсын түүхийг өгүүлсэн ном хэвлэгдлээ

2024-06-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургууль хамтран “Их Монгол гүрнийн түүхийн гадаад эх сурвалжийн чуулган” номын нээлтийг зохион байгууллаа. Тус бүтээлийг хэвлүүлэхдээ Их Монгол гүрнийн түүхийн гадаад сурвалжуудыг XIX зууны сүүлчээс Орос улс, дараа нь ЗХУ, өнөөгийн ОХУ-д орос хэлнээс орчуулж хэвлүүлжээ. Тиймээс Хятад, Египет, Сири, Даманск, Армен, Гүрж,  Польш, Мажар, Герман, Франц, Италид хэвлэгдсэн 65 эх сурвалжаас түүвэрлэж энэ удаагийн “Их Монгол гүрнийн түүхийн гадаад эх сурвалжийн чуулган” ном бүтсэн гэдгийг зохиогчид онцоллоо. Тус номын эрдэм шинжилгээний зөвлөх академичаар С.Чулуун, редакцын зөвлөлийн ажлыг Ц.Цэрэндорж удирдсан бол эх сурвалжийг У.Лхагвасүрэн нягталж уншсан байна. Мөн П.Энхжаргал тэргүүтэй бусад гишүүн эх сурвалжуудыг хөрвүүлжээ.

“Их Монгол гүрнийн түүхийн гадаад эх сурвалжийн чуулган” номыг бүтээхийн тулд зургаан эмхэтгэлээс түүвэрлэн оруулсан бөгөөд гурван хэсэгтэй. Тэргүүн дэвтэрт Хятад, Армен, Гүржийн монголчуудын тухай сурвалж бичгүүдийг багтаажээ. Дундад эртний Их Монгол гүрний эхний үе нь зөвхөн Хятадын дурсгал сурвалж бичгүүдэд илүүтэй тэмдэглэгдэж үлдсэн аж. Харин дэд дэвтэрт  Араб, Перс, Сирийн эх сурвалжууд орсон. Араб сурвалжууд Р.П.Храпачевскийн эмхэтгэлд нийт 26 эх сурвалжаас 18 эх  сурвалжийг нь сонгож монгол хэлээр хөрвүүлжээ. Үүнийг Э.Равдан, МУИС-ийн багш доктор В.Батмаа, ахлах багш У.Лхагвасүрэн, доктор, профессор Л.Одонтуяа нар орчуулсан байна. Гуравдугаар дэвтрийг Европын улс орнуудад гарсан Дундад эртний Монгол Улсын тухай түүхийн эх сурвалжуудаас Р.Храпачевский нийт 11 сурвалж өгснөөс дөрвөн зохиогчийн бүтээлийг орчуулжээ. Ингэхдээ “Алтан орд”-той холбоотой материалыг сонгосон байна.

Номын нээлтийн үеэр ШУА-ын дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж “Их Монгол гүрнийн түүхийн гадаад эх сурвалжийн чуулган" хэмээх том бүтээлийг манай Түүх, угсаатны зүйн хүрээлэн бусад байгууллага, судлаач, эрдэмтэй хамтран бүтээсэнд баяртай байна. Энэ удаагийн бүтээлийн онцлог гэвэл Монголын түүхэнд холбогдох 20 түүхийн бүтээл багтсан. Үүнээс бид “Монголын нууц товчоо” бүтээлийг сайн мэднэ. Бид бүхэн сурвалжийн эмхэтгэл гаргахаар ажиллаад бүтээл болж мэндэллээ. Өрнө, Дорнын сурвалжууд анх удаа монгол хэлээр орчуулагдаж гарч байна. Судалгаа шинжилгээнд ашиглагддаг байсан сурвалжуудаас Монголын түүхэнд холбогдох хэсгийг нь орчуулсан гэж ойлгож болно. Энэ нь Монголын түүхэнд чухал үйл явдал болж байна” гэв.

Шинжлэх ухааны доктор, МУИС-ийн эмерит профессор Э.Равдан “Тэвэрт багтахгүйг, тэвэрнэ гэж бүү оролд” гэдэг шиг гадаад улсад гарсан дунд эртний манай түүхийн бүх сурвалж бичгийг ямар ч сонголтгүйгээр нэг бүрчлэн монголчилж түмний хүртээл болгох цаг ирнэ гэдэгт өвгөн бичээч би итгэл төгс байна. Гэхдээ энэ одоохондоо хүн хүч, хөрөнгө чинээнээс шалтгаалаад боломжгүй. Тэгэх хэрэггүй гэж хэлэх хүн гарахыг үгүйсгэхгүй. Бид 1940 онд Ван Го-Вэй, 1984 онд Асралт, Хөх-Өндөр нар хөрвүүлж ӨМӨЗО-д хэвлэгдсэн “Богд баатрын биеэр дайлсан тэмдэглэл” тэргүүтэй зарим эх сурвалжийг эмхэтгэлдээ оруулаагүй. Түүнээс гажсан нэг тохиолдол нь “Юань гүрний түүх” нөгөө нь хоёр франц, итали хэлнээс манай орчуулагчдын хөрвүүлсэн Вилиам де Рубрик, Марк Пол, Плано Карпини бүтээлээс чухал гэж үзсэн хэсгээ орууллаа. “Юань гүрний түүх”-ийн нэгдүгээр бүлгийг редакцын гишүүдийн саналаар хятад хэлнээс буулгасан Р.П.Храпачевскийн хөрвүүлэг, тайлбарыг сонгож монголчлов. Тус бүтээл нь нэг бус удаа монгол хэлээр орчуулагдсан боловч хүнд ойлгомжгүй байгаа. Гол хүндрэл нь хүн болон газар нутгийн оноосон нэр асуудал дагуулж байна. Монгол орчуулгад ханзаар бичсэн эхний галигийг тэр чигээр нь үлдээсэн тул орчуулагчийг буруутгах аргагүй” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 122 (7366)

 

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 59 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

Өчигдөр 12 цаг 55 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Өчигдөр 12 цаг 52 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өчигдөр 12 цаг 47 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

Өчигдөр 06 цаг 00 мин