“...Үүлэн чөлөөний нар” ба Г.Батхүү агсны хүүгийн хатуу үг

2024-06-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

Өвөрхангайд хэд хоногийн өмнө сонгуулийн ухуулагч хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Хэрэг үйлдсэн этгээд нь МАН-ын нэр дэвшигчийн ухуулагч, хохирогч нь АН-ын гишүүн байсан. Тэгээд сонгуулийн үе. Тиймээс уг хэргийг улстөржүүлэх хандлага нэлээд ажиглагдав. Тэр нь дуусахгүй байна.

Хэрэг явдал болсны дараахан АН-ын нэг гишүүн “...Ийм үүлэн чөлөөний нар АН-д дахин олдохгүй. Найман жилийн турш фэйлдсэн намыг хангалттай буулгаж авах боломжтой жил. Ийм гоё боломжийг ашиглаж чадахгүй өлбийчихөөд МАН-ын заавар хүлээгээд суугаад байгаад нь Лу-д уур хүрээд байгаа юм аа. Уг нь одоо жинхэнэ улс төрийн тоглолтуудаа гаргаад, эрэгчин эмэгчнээ үзэж байх үе шүү дээ” гэчихэв. Энэ нь улс төрийн хүрээ, олон нийтэд тийм ч таатай сонсогдсонгүй бололтой. Олонх нь шүүмжилж байна.

Улмаар “…МАН нэр дэвшигчдээ ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн.  Нэр дэвшигч Г.Сайханбаярын хувьд уг гэмт хэрэгт холбогдогчтой өөрөө уулзаж албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй, амь хохироогч нь сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцож эхлээгүй байсан. Гэвч МАН-ын зүгээс улс төрийн сонгууль, төрийн эрх барих дээд байгууллага парламентыг бүрдүүлэх сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, эмх замбараатай явуулах үүднээс ийм шийдвэрийг гаргасан. Уг асуудалтай холбоотойгоор тодорхой улс төрийн намын удирдлага, тухайн тойрогт нэр дэвшигчдийн зүгээс энэ золгүй явдлыг улс төрийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг болгон ашиглаж байгаад нэр дэвшигчийн зүгээс харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Сонгуулийн кампанит ажил илүү хариуцлагатай, ёс зүйтэй явах цаг үед бид ирээд байна. Тиймээс улс төрийн намууд, нэр дэвшигчид, улстөрчид уг асуудал дээр хариуцлагатай ёс зүйтэй хандахыг уриалж байна” гэж тус намын генсек, Сонгуулийн төв штабын ерөнхий менежер Д.Амарбаясгалан мэдэгдэв. Харин нэр дэвшигч Г.Сайханбаяр “…Би сонгуулийн сурталчилгаагаа цаашид үргэлжлүүлж, өрсөлдөөд явна” гэчихээд байна.

Харин АН-ын дарга Лу.Гантөмөр “…Газар дээр нь ирээд сонсоход, намын байрандаа сууж байгаа хүнийг өөр намын ухуулагч ирээд алсан байна. Ажлын байрандаа, сонгуулийн штаб дээрээ сууж байгаад халдлагад өртөнө, амиа алдана гэдэг яав ч энгийн хэрэг биш. Энэ бол ардчиллыг нухчин дарах том оролдлого, дохио. Үйл хэргээ хийж байгаа хүнийг ирээд ална гэдэг улс төрийн аллага. Энэ бол төрийг санаатайгаар булааж авч байгаа гэмт хэрэг. Монгол Улсад ардчилсан сонгууль болох уу, үгүй юү гэдгийг шийдэх урхагтай аллага болсон байна. Тиймээс энэ тойрогт МАН-аас нэр дэвшиж буй есөн хүний нэрийг татах хэрэгтэй” гэсэн юм. Түүний энэхүү “…Улс төрийн аллага” хэмээсэнтэй холбоотойгоор нэр дэвшигч Г.Сайханбаяр хууль хяналтын байгууллагад ханджээ.

Үүнээс гадна энэ харамсалтай хэргийн талаар Үндэсний эвслийн удирдлага ч байр сууриа илэрхийлэв. Тус эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “…Үндэсний эвслийн хамт олны өмнөөс Өвөрхангай аймагт болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлье. МАН-ын ухуулагч өрсөлдөгч намынхаа дэмжигчийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт харамсаж байна. Энэ бол МАН-ын уулзалт иргэд сонгогчдыг илжиг мэт хөөж, тууж хүчээр оролцуулж байгаатай холбогдуулан үүсэж буй маргаан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан МАН-ын удирдлага Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигч С.Сайханбаярыг нэр дэвшигчээс татах шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэр нь иргэд сонгогчдодоо хүндэтгэлтэй хандаж гаргасан шийдвэр огт биш. Эргээд иргэд сонгогчдоо басамжилсан, хуурсан үйлдэл гэж харж байна. Учир нь Сонгуулийн тухай хуулиар нэгэнт батламжаа авсан нэр дэвшигчийн нэрийг татах хууль зүйн хувьд хориотой. Тухайн нэр дэвшигч нас барсан тохиолдолд л татаж болно. Эсвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө хууль гэж андуураад байгаа юм уу. Энэ асуудал дээр хариу байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа мэт ийм шийдвэр гаргаж болохгүй. Мөн МАН-ын дарга АН-ын даргад эмгэнэл илэрхийлсэн байна. Л.Оюун-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж Ерөнхий сайд болон намын даргаас огцроод эмгэнэл илэрхийлэх ёстой” гэсэн юм.

Тэгвэл үүний дараа Г.Батхүү агсны хүү Ганхөлөг олон нийтийн сүлжээгээр дамжуулж Н.Номтойбаярт хатуухан үг дайжээ. Түүндээ “...Номтойбаяр шоронд байх ёстой хүн шүү дээ. Гэтэл одоо нэр дэвшчихсэн, намын дарга болчихсон байх юм. Ордны шатнаас хүн өөрөө унаад үхчихдэггүй. Миний аав өөрөө унаад үхэх ч хүн биш, сонго-уйл аа гэж. Номтойбаяр аа, чи миний эцгийг алсан хэргээс мултрахын тулд Их хуралд шургах гэж их хичээж байна аа. Чам шиг алуурчинд эх оронч үзэл гэж юу байдаг юм бэ. Сонгуулийн жил биш байсан бол чи өдийд шоронд байх байсан шүү” гэжээ. Гэхдээ энэ нь Б.Ганхөлөгийн хаяг мөн, биш гэдэг асуудал гарч байна. Гэвч Н.Номтойбаярт хууль хяналтын байгууллагаас 2020 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан прокурорын дүгнэлтэд “…Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн 190901933 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед Н.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны тавдугаар сарын 19-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Манай өрөөнд Г.Батхүү гуайтай ярилцаж суухад бид хоёр архи дарс хэрэглээгүй...” гэж. 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр мөн үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Би талийгаачтай хамт архи уугаагүй, Батхүү миний мэдэхийн манай өрөөнд архи уугаагүй...” гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн” гэсэн байдаг. Мөн тухайн үед Г.Батхүү агсны хүү Гөнхөлөг, Н.Номтойбаяр нар энэ асуудлаас болж зөрчилдөж байсан юм.

Ер нь бол Өвөрхангайд гарсан хэрэгтэй холбоотой өрнөсөн үйл явдлуудын эцэст АН-ын даргын дүгнэсэнчлэн “...Улс төрийн аллага” хэмээгддэг тодорхойлолттой хоёр ч хэрэг сөхөгдөх шинжтэй болж байна. Учир нь нийгэм, олон нийтийн дунд “...АН-ынхан С.Зоригийг, Г.Батхүүг хөнөөсөн хэргийг тоодоггүй” гэсэн “үнэлэлт, дүгнэлт”-үүд байдаг.   Гэтэл энэ хэргийг “...Үүлэн чөлөөний нар мэт ашиглая” гэсэн нь ийм байдал руу хөтөлж буй бололтой. Гол нь Өвөрхангайд гарсан хэрэг, өмнө нь С.Зориг, Г.Батхүү нарын амиа алдсан хэрэг ч удааширч дарагдалгүй, үнэн зөвөөр шийдэгдэх учиртай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 122 (7366)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин