Л.Гантөмөр: Нэг чанга гараар монголчуудыг дараад эхэлбэл бид сүйрнэ

2024-06-19
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.БАЯР

 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Завхан аймгийн иргэд сонгогчидтой уулзсан юм. Хутаг хувилгаадын өлгий нутаг болсон тус аймаг нь  УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог билээ. Уг тойрогт АН-аас  О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Н.Тэгшбаяр нар нэр дэвшээд байгаа. Уулзалтын танхимд Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амь насаа харамсалтайгаар алдсанд эмгэнэж зул асаасан байлаа. Уулзалтын эхэнд Л.Гантөмөр “Хутагтуудын өлгий нутгийн ард түмэн та бүхний амар амгаланг эрэн мэндчилье. Монголын өнөөдрийн дүр төрх хэцүү болчихжээ. Бид сайн анзаардаггүй юм байна. Ер нь хүмүүс ямар болов гэдгийг сайн харахгүй бол байдал хүнд болжээ. Бид хэний, юуны төлөө амьдраад байна, бидэнд ямар зорилго, итгэл үнэмшил, үнэт зүйл байна вэ. Одоо монгол хүнээ гэдэг бодлогыг монгол төрийн бодлогын төвд оруулахгүй бол монгол орон ирээдүйд орших уу, эс орших уу гэдэгт тулсныг анзаарсан сонгууль болж байна. Эрх мэдлийн төлөө улайрсан эрх баригчид ардчиллынхныг аль муухайгаар доромжилж байна. Ингээд байвал цаана нь ардчилал, эрх чөлөөг хүсдэг хүнгүй болно гэдэг бодлого байхыг үгүйсгэхгүй. Би хүмүүсийг гүтгэхгүй. Гэхдээ хүмүүсийн хийж буй ажил, түүний үр дагавар, хүмүүсийн сэтгэл зүйг, тэр дундаа төрийг юу гэж бодож байгааг анзаарч дэнслэхээр бүр углуургаар нь монголчуудыг ардчилал, эрх чөлөөнд хайргүй, хэн нэгэн даргыг шүтэж амьдардаг ард түмэн болгох сонирхол асар хүчтэй болсон мэт харагдаж байна.

 

Монголын эдийн засгаар бүрмөсөн тоглоод дууссан

 

-Би 21 аймгаараа явж, 21 аймгийнхаа нутаг дэвсгэрийг харж байна. 21 аймгийнхаа байгалийн зүй тогтлыг харж байна. 21 аймгийн 300 гаруй сумынхны амьдралыг мэдэрч байна. Тэнд ер нь ямар амьдрал оршиж байна аа. Тэнд ер нь монгол хүн бойжиход ямар байна вэ. Улаанбаатар хотынхны гаргаж буй зан авирыг харж байна. Монгол хүнд чин сэтгэл гэдэг зүйл алга болсон байна. Тиймээс  бид монгол хүнээ хүчирхэг болгох бодлого хэрэгжүүлнэ. Гэхдээ Монголын залуучуудыг хэрхэн төрийн бодлогын төвд авчрах вэ гэдэг бол бидний хамгийн их анхаарах зүйл гэдгийг өдрөөс өдөрт ойлгож байна. Эрх чөлөөндөө хайртай Монголын залуучуудаар би бахархаж байна. Нөгөөтээгүүр, хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглосон найман жил өнгөрлөө. Төгрөгийг “цаас” болгочихоод тэтгэврийг чинь нэмсэн гээд хөгшчүүлээр тоглож байна. Юмны үнийг өсгөчихөөд орос гурил оруулж ирээд хямдрууллаа гээд тоглож байгаа. Бензинийг тасалчихаад бензин нийлүүлж өглөө шүү гэж гавьяатан болон тоглож байна. Монголын эдийн засгаар бүрмөсөн тоглоод дууссан. Монголчуудын оюун ухааныг бүр “эвдсэн” юм байна. Би өөрөө тийм зүйлд автдаггүй учраас түүнийг нь олж анзаардаггүй юм байна л даа.

 

Манай нам энэ тойрогт хамгийн хүчтэй лидерүүдээ илгээсэн

 

Бид ажил хийдэг хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Н.Тэгшбаяр Монголд цөмийн энергийг бий болгоно. Саяхан л бид Дорнодод уран олборлодог ард түмэн байлаа шүү дээ. Одоо ураны сургаар айдаг болсон. Тийм аймхай болчихсон. Шинжлэх ухааныг мэдэхээ больчихсон учраас тэр. Гэтэл эрдэмтэд “Бидэнд чадал байна. Монголыг цөмийн энергийн орон болгоё. Атомын цахилгаан станц барьж байж Монгол хүчирхэг болно” гэж байгаа. Ш.Адьшаа нээлттэй засаглал бий болгох, хөгжлийн төлөвлөлт гаргахын төлөө ажиллана.

Авлигатай тэмцэж байна гэж олон жил ориллоо. Гэтэл авлига яагаад алга болдоггүй юм бэ. Үүнийг алга болгох хуулийг л батлах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд авлигаас салчихсан. Тэд шуналгүй биш шүү дээ. Тэд баяндаа бас биш шүү дээ. Зүгээр л хуультай байвал авлига алга болдгийг мэддэг учраас шийдэж чадсан. Ардчилсан нам ялбал авлига гэдэг зүйлийг бүрмөсөн алга болгоно. Авах ч, өгөх ч аргагүй болгоно. Манай нэр дэвшигчдийн дунд өөлөх хүн байхгүй. О.Амгаланбаатарыг яаж ажил хийж буйг бид харж байгаа. Малчдын орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг бий болгохын төлөө ажиллаж байгаа хүн. Монгол ахуй, сэтгэлгээ гэж юу юм, түүнийг бид яаж гаргаж ирэх ёстой юм гэдэгт анхаарна. Б.Пүрэвдоржийг та бүхэн мэднэ, шударга, зарчимч, төрд байх ёстой хүн. О.Цогтгэрэл шинийг сэтгэдэг, хатуу байр суурьтай. Ардчилсан намыг эвлэрүүлэхэд хамгийн их хань болсон хүн бол О.Цогтгэрэл. Ингээд харахаар манай 10 нэр дэвшигч дунд үлдээх хүн байхгүй. Тэднийг дэмжихийг та бүхнээс хүсэж байна.

 

Монголчууд аа та бүхнээс битгий талцаач гэж гуймаар байна

 

-Монголчуудын оюун ухааныг угаасаар байгаад маш их гэмтээчихжээ гэж харж байна. Маш их хонзогнодог,  асар ууртай, их гомдомтгой болсон байна. Хүний төлөө амьдарч байгаа юм шиг хорвоо ертөнцийг хардаг болчихжээ. Бид ийм байгаагүй. Монголчууд өмнө нь “Би өөрийнхөө хүчээр амьдралаа босгоно”, “Асуудлаа өөрөө шийднэ ээ”, “Миний ард гэр бүл маань байгаа”, “Миний ард үр сад минь байгаа” гэж ярьдаг байсан. Гэвч одоо энэ эсрэгээр бүгдийг үзэн яддаг хүмүүс болж хувирчээ. Үүнийг санаатайгаар, маш нарийн зохион байгуулалттайгаар хийсэн байна гэж хардаж байна. Та бүхнээс битгий талцаач гэж гуймаар байна. Одоо талцаж хуваагддаг, нэгнийг нь дэмжиж, нөгөөг нь үгүйсгэдэг цаг ардчиллынханд үлдээгүй. Энэ сонгууль магадгүй сүүлийнх байж магадгүй шүү. Манай даргыг хөнөөж буйгаас харахад хэрэв МАН ялбал дараагийн сонгууль гэж байхгүй болно. Сонгуульгүй болбол монгол хүн хэн ч биш болно гэсэн үг. Саналаа өгч, сонгодог байна гэдэг монгол төрийг байгуулах гайхамшигтай үйл шүү дээ гэдгийг ухамсарламаар байна. Үнэн хаачив аа гэдгийн ар дээр бид сонгуульд саналаа өгөх гэж байна.

Тиймээс УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Ялаад ард түмнийхээ оюун санааг яаж эрүүл болгох вэ гэдэг том даалгавар ирж буй юм байна. Яаж бид монгол хүнээ Монголоор нь авч үлдэх вэ, Монголын агуу сэтгэл зүй, монголчуудын уужуу сайхан сэтгэлийг яаж буцааж авчрах вэ, залуучууддаа яаж уламжлуулж өгөх вэ гэдэг даалгавартай болж байна. Монголчууд яагаад “Зөвхөн би”, “Надаас бусад нь муу” гэж боддог болчхов оо. Хорвоогийн бүх хүн адилхан гэр бүл, үр хүүхэдтэй. Хамгийн үнэтэй зүйл нь гэр бүл байдаг. Тэгэхээр ирэх дөрвөн жилд бидэнд монгол хүнээ хэрхэн буцааж олж авах вэ гэдэг том даалгавар ирж байна.

Нэгэн судалгаанаас харахад “Монголд хатуу гар хэрэгтэй” гэдэг хүмүүсийн эзлэх хувь бараг 40 рүү дөхөж байна. Яагаад хүмүүс ингэж бодож байна вэ гэхээр хэн нэгнээр амьдралаа заалгахыг хүсээд байна. Тэд “Би амьдралаа авч явж чадахгүй юм байна өө, яршиг. Арын хаалгыг нь дийлэхгүй юм байна. Би зөндөө тэмцлээ. Энэ амьдралыг би барахгүй юм байна. Шударга ёс алга байна. Тийм учраас нэг гараар бүгдийг нь дарах хэрэгтэй” гэж бодож буй хэрэг. Чанга гар монголчуудыг дараад эхэлбэл бид сүйрнэ. Хэн нэгэн хүн цэргийн байдлаар зандраад эхэлбэл талийгаач Б.Баянмөнх дарга шиг хүмүүсийг хохироодог явдал хавтгайрна. Бидний ой санамж хаачив аа. Бид тэр олон гэгээнтнээ цаазлуулсан ард түмэн яагаад үүнийг мартчихав аа. 40 мянган өвөг дээдсээ бид цаазлуулчхаад одоо яагаад МАН-ыг хараад суугаад байна аа. Яагаад тэр цагийг буцааж авчрахыг хүсээд байна вэ. Дахиад хэдэн монгол хүнийг цаазлуулах гэж, дахиад хэдэн монгол хүний амьдралаар тоглох гэж, дахиад хэдэн монгол айлыг сүйтгэх гэж тэр хатуу гарыг хүсээд байна вэ. Тийм учраас та бүхнийг нарын, мяндсан ухаан гаргаж сонгуульд оролцооч ээ гэж хүсэж байна" гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 121 (7365)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин