“Хүний амийг улс төрийн өчүүхэн зорилгодоо ашиглаж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна”

2024-06-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Сайханбаяр өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрээр  Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амь насаа халдсан хэрэгm харамсаж байгаагаа илэрхийлж, ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлэв.

 

Нэр дэвшигч Г.Сайханбаяр:

- Би монгол хүн, эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсаж байна. Миний бие өөрийнхөө ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг сахиж, улс төрийн сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байна. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн аллагад ичгүүр сонжуургүйгүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг өөрсдийнхөө улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Би энэ асуудлыг сонгуулийн болон хууль хяналтын бүх шатны байгууллагад тавина гэдгээ мэдэгдэж байна. Мөн С.Ганбаатар, Л.Гантөмөр нартай улс төрийн гүтгэлэг явуулсан асуудлаар хаа байгаа газарт нь очиж уулзана гэж бодож байна. Эцэст нь, улс төрийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нийт нэр дэвшигчдэд ёс зүйтэй шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Нэр татах асуудал чинь хуультай. Хоёрхон тохиолдолд нэр дэвшигчийг татна. Нэгд, нэр дэвшигч амь насаа алдсан үед. Хоёрдугаарт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд. Тиймээс нэр дэвшигчийг татах асуудал яригдахгүй. Нам болон ямарваа нэг байгууллага нэр дэвшигчийн нэрийг татах үндэслэл байхгүй. Тэгэхээр сонгуулийн компанит ажлаа үргэлжлүүлнэ” гэв. 

 

 Д.Амарбаясгалан: Ёс зүйн хэм хэмжээг баримталж нэр дэвшигчийн компанит ажлыг зогсоосон

-Нэр дэвшигч Г.Сайханбаярыг мэдээлэл хийсний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-нд очиж, Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах, сонгуулийн сурталчилгаагаа зогсоох улс төрийн шийдвэр гаргасан  албан бичгээ өглөө.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан  энэ үеэр “МАН нэр дэвшигчдээ ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн.  Нэр дэвшигч Г.Сайханбаярын хувьд уг гэмт хэрэгт холбогдогчтой өөрөө уулзаж албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй, амь хохироогч нь сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцож  эхлээгүй байсан. Гэвч МАН-ын зүгээс улс төрийн сонгууль, төрийн эрх барих дээд байгууллага парламентыг бүрдүүлэх сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, эмх замбараатай явуулах үүднээс ийм шийдвэрийг гаргасан. Уг асуудалтай холбоотойгоор тодорхой улс төрийн намын удирдлага, тухайн тойрогт нэр дэвшигчдийн зүгээс энэ золгүй явдлыг улс төрийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг болгон ашиглаж байгаад нэр дэвшигчийн зүгээс харамсаж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн байна. Сонгуулийн кампанит ажил илүү хариуцлагатай, ёс зүйтэй явах  цаг үе дээр бид ирээд байна. Тиймээс улс төрийн намууд, нэр дэвшигчид, улстөрчид уг асуудал дээр хариуцлагатай ёс зүйтэй хандахыг уриалж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 121 (7365)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин