Зургаадугаар тойрог: Хүч сорьсон Зүүн бүс

2024-06-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэхүү түүхэн сонголтыг хийхэд ес хоногийн хугацаа үлдлээ. “Зууны мэдээ” сонин  “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж байна.

УИХ-ын тухай хуулийн долоодугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын зургаадугаар тойрог буюу зүүн бүс долоон  мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ бүсэд 15 нам, хоёр эвсэл, дөрвөн бие даагч гээд нийт 76 хүн нэр дэвшин өрсөлдөж байна. 

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсаалтад биш тойрогт өрсөлдөхөөр шийдэж, зүүн бүсэд багаа ахлан нэр дэвшиж байгаа билээ. Тэрээр эрх баригч намыг тун боломжийн удирдан, чиглүүлж яваа улстөрч.  Түүний тэргүүлсэн Засгийн газар өөрийн эрх мэдлийг тодорхой түвшинд нэмэгдүүлэн, парламенттайгаа хамтран авлигын эсрэг реформыг хийж чадсан. “Алсын хараа”-гаа тодорхойлж, Шинэ сэргэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн 30 жилийн алдааг оноог дэнсэлж, шинэ 30 жилийг эхлүүлэх том амбиц Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийнх.  Тэгэхээр зүүн бүсэд түүний багийнхан нэлээд хүчтэй өрсөлдөгчид байх нь.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, зүүн бүсэд нэр дэвшлээ.  Тэрээр өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж, гишүүнээр сонгогдож байв.   Энэ удаа тойргоо сольж, орон нутгийг зорьсон нь түүний хувьд шинэ сорилт байх биз ээ.

  Ерөнхий сайдын Бүс нутгийн хөгжил хариуцсан зөвлөх У.Отгонбаяр  тухайн бүсэд нэр дэвшжээ. У.Отгонбаярын тухайд Үйлдвэр худалдааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга хот байгуулалтын яаманд газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.  Мөн Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг  билээ.  Олон нийт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү гэдгээр нь илүү мэддэг. 

МАН-аас энэ удаагийн сонгуульд олон шинэ хүн нэр дэвшүүлсний нэг нь “М банк”-ны гүйцэтгэх захирал Л.Соронзонболд. Тэрээр эрх баригч намын Шинэчлэлийн хорооны гишүүнээр ажилладаг.  Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн тэрээр Монголын томоохон банкуудад  20 орчим жил удирдах алба хашсан. Үүнээс гадна Узбекистан, Зүүн Тимор зэрэг Ази тивийн хөгжиж буй улс орнуудын бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн үйлчилгээг хүртээх чиглэлд идэвх санаачилгатай ажилласан нэгэн юм.  Л.Соронзонболд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг багт багтаж, Зүүн бүсэд нэр дэвшин өрсөлдөж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан зөвлөх Э.Төмөрбаатар зүүн бүсэд нэр дэвшжээ. Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй тэрээр  Дорнод аймгийн Ардчилсан намын дэд даргын сонгуульт ажилтай.  “Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно” гэсэн том амбицтайгаар энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна.

Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн,  АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан зүүн бүсэд нэр дэвшиж байна. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтийн тойрогт нэр дэвшиж, өвдөг шороодож байсан бол энэ удаа нэлээд хүч хаяж байгаа сурагтай. Баянгол, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга зэрэг төрийн албанд ажиллаж байсан туршлагатай нэр дэвшигч юм.

“Үндэсний эвсэл”-ээс Т.Бат-Оргил нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр “Уг нь би сонгуульд оролцъё гэж бодоогүй. 2016 оноос төлөвлөж, боловсруулсан мега хөтөлбөр маань зүүн бүсэд хэрэгжих болсон зургаадугаар тойрогт нэр дэвшиж байна” гэжээ.  Төрийн шагналт Н.Сувд гуайн хүү Т.Бат-Оргил 2020 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байсан билээ.

2024 оны УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хуваасан нь  Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай шууд холбогдож байгаа билээ.  Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл нь  эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр-ложистик, эрчимжсэн мал аж ахуй, түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал гэж баталжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 121 (7365)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин