Э.Батшугарыг банкны реформоо үргэлжлүүлэхийг хүслээ

2024-06-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугарын намын мөрийн хөтөлбөр, санал шийдлээ танилцуулах ээлжит уулзалтад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны оршин суугчид олуулаа ирж идэвхтэй оролцлоо. 

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг голчлон хөндөж хамгийн их санаа зовинож буйгаа хэлж байв. Энэ талаар Э.Батшугар “Миний бие банкир, эдийн засагчийн хувьд банкны салбарт цогц реформ хийхийг зорьж тодорхой шинэчлэлийг эхлүүлэхээр ажиллаж байна. Улс орон, ард иргэдийн өнөөгийн нөхцөл байдлыг харвал банкууд зах зээл дээр монополь байдал бий болгож иргэдэд өндөр хүүтэй зээл олгож байна. Энэ тогтолцоог өөрчлөхийн тулд гадны хөрөнгө оруулалттай банкийг оруулж ирж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох ёстой. Банк, санхүүгийн чөлөөт өрсөлдөөн бий болсноор банкны хүү буурч иргэдийн амьжиргаа сайжрах, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдүүлнэ” гэлээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл С.Наран “Манай дүүрэгт МАН-аас мэдлэг боловсролтой таван залуухан улстөрч нэр дэвшиж байна. Хүн нэг бүрийн хийсэн ажлыг анхаарч сонслоо. Тэдний нэг Э.Батшугар гадаадад өндөр боловсрол эзэмшээд тэндээ үлдсэнгүй эх орондоо ирсэн. Эдийн засагч банкир хүний хувьд иргэдийн хамгийн том асуудал болсон банкны зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байгаа юм байна. Зээлийн хүү буурвал иргэдийн нуруун дээрээс  үнэхээр том ачаа хөнгөрнө. Үүнийг л шийдээсэй гэж хүлээж байна. Банкир хүүгийн мэдлэг боловсрол, гадаад дотоодод ажилласан туршлагыг Монголын төр ашиглаасай” гэлээ.

Иргэн Х.Базар “Э.Батшугар АНУ-ын Бэнтлигийн их сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн гэж танилцуулгадаа бичсэн байна. Түүнийг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж бидний сайн мэддэг гар утаснаасаа төлбөрөө мобайлддаг үйлчилгээг нэвтрүүлж, удалгүй гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийдэг цахим системийг бүх банк хэрэглэж эхэлсэн гэдгийг мэднэ” гэлээ.

Тэрбээр 2011 онд эх орондоо ирж Монголын эдийн засгийн салбарт ажиллаж эхэлсэн. 2012- 2016 онд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилогдон 2012 оноос эхлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орнуудын хяналтын жагсаалт буюу саарал жагсаалтад орсон байсан Монгол Улсыг 2014 оны долдугаар сард энэ жагсаалтаас гаргаж байсан. Ийнхүү саарал жагсаалтаас хасагдсан нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах илүү таатай, аюулгүй орчин бүрдэж байснаас гадна дотоодын санхүү, эдийн засгийн тогтолцооны чухал дархлаа болж өгсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 120 (7364)

 

Залуу хүн бна даа
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин