Хуучин хүмүүс, шинэ “өнгө”-тэй Баянзүрхийн тойрог

2024-06-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэхүү түүхэн сонголтыг хийхэд 10 хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин  “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж байна.

УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэг таван мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ тойрогт 17 нам, хоёр эвсэл, нэг бие даагч гээд нийт 83 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.  Тойргийн сонголтыг ерөнхийд нь харвал, улс төрийн намууд хуучин хүмүүсээ нэр дэвшүүлжээ.  Гэхдээ  баянзүрхчүүд хэзээнээсээ сонирхолтой сонголт хийдгээрээ алдартай. Тэгэхээр энэ тойргоос хэн ч гарч мэднэ.

Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн,  ХЗДХ-ийн сайд  Б.Энхбаяр МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлсэн авлигын эсрэг  реформыг манлайлж ажилласан.  Мөн УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах хоёр ч түр хороог ахалсан нь үр дүнтэй болсон билээ.  Тухайлбал, түүний ахалсан Хөгжлийн банкны түр хорооноос Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг хянан шалгаж, зарим асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн байдаг.  Дампуурлын ирмэгт байсан банкны үйл ажиллагаа одоо сэргэж, Эксим банк болохоор зорьж буй юм.  Дараа нь Б.Энхбаяр сайд Нүүрсний сонсголыг мөн ахлан явуулж, нүүрс дагасан мафийн үйл ажиллагааг олон нийтэд ил болгож ажилласан юм.

УИХ-ын гишүүн,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тус тойрогт эмэгтэйчүүдийн төлөөлөл болон нэр дэвшиж байна. Тэрээр өмнөх сонгуулиар мөн баянзүрхчүүдийн итгэлийг авч, гишүүнээр сонгогдож байв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт  Боомтын сэргэлтийн сайдаар ажиллаж байгаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар сэлгэн томилогдсон.  Тэрээр мөн Ардын намын дэргэдэх “Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо"-ны ерөнхийлөгчөөр ажилладаг билээ.

АН-аас Баянзүрхийн тойрогт М.Тулгат нэр дэвшжээ. Тэрээр Сансарын тунелийн ойролцоо “Хонхны дуу” сонсож өссөн гэдэг.  Японд боловсрол эзэмшсэн М.Тулгат  “Японд Икэда гэдэг Ерөнхий сайд 1960 онд “орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх” 10 жилийн зорилт дэвшүүлсэн нь 2.3 дахин буюу давж биелсэн түүх бий. Манай улсын хувьд эдийн засгийг тэлэх төслүүдээ хөдөлгөж, нөөц баялгуудаа зөв дайчилж чадвал ийм зорилт биелэх бүрэн боломжтой” гэж  үздэг улстөрч билээ.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байна.  НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр өнгөрсөн дөрвөн жил ажилласан түүнийг Баянзүрхийн Батцогт гэдэг. Тус дүүрэгт АН  засаглахад дүүргийн Засаг даргын орлогчоор Т.Батцогт ажиллаж байв.  Мөн НИТХ-д дүүргээсээ сонгогдсон.  Тэгэхээр тухайн бүсдээ хүчтэй өрсөлдөгчийн нэг байх биз ээ. 

О.Цэцэгбал тус тойрогт  эрүүл мэндийн салбараа төлөөлөн ХҮН-аас нэр дэвшин өрсөлдөж байна.   “Хужирт” рашаан сувиллаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр “Сэмжид Хужирт” сувилал, “Натур мед” сэргээн засах төв, “Гэр комплекс” төсөл, “Грийн эмпайр Холдинг” компаниудыг үүсгэн байгуулжээ.   300 гаруй ажлын байрыг бий болгосон эрүүл мэндийн салбараа хамгийн сайн мэдэх манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 120 (7364)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин