Т.САЙХАН
Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга Б амь насаа алдсан асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар эмгэнэл илэрхийллээ. Тэрээр, "Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анх нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Хэргийг холбогдох байгууллагууд шуурхай шалгаж, үр дүнг нийтэд мэдэгдэнэ гэдэгт итгэж байна. Бид нэг эх оронтой, нэг Монгол, нэг нутаг усны ахан дүүс. Тиймээс ямар ч цаг үед бие биздээ хүнлэг хүлээцтэй хандаж эв эеэ эрхэмлэхийг уриалъя" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn