Л.Гантөмөр: АН-ын 10 нэр дэвшигчийг Ховдынхон сэтгэлээсээ дэмжиж байгааг мэдэрсэн

2024-06-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АНАР

 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. УИХ-ын 2024 оны сонгуульд хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт тус намаас О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Н.Тэгшбаяр нар нэр дэвшиж буй юм.

Уулзалтын үеэр Л.Гантөмөр “Ховд аймаг дахь сонгуулийн сурталчилгааны нээлтийн бичлэгээс Ардчилсан намын 10 нэр дэвшигчийг чин сэтгэлээсээ дэмжиж байгааг мэдэрсэн. Эрх баригчдыг сольё гэдэг шийдвэрээ баруун бүсийнхэн гаргачихсан байна. Манай Б.Пүрэвдорж тэмцэгчдийн үр сад гэдгээ харуулж байгаа. 10 суудалтай манай нам яагаад ч сөрөг хүчин байх бололцоогүй. Эрх баригчдын өөдөөс чадлаараа дуугарч байгаа. Дуугарахаас цаашгүй болоод найман жил өнгөрлөө. Найман жилийн өмнө МАН 60 тэрбумын схем зохиогоод Монгол Улсад тэр чигтээ ялалт байгуулсныг бид мэдэж байгаа. Эрх баригчдын өөдөөс чадлаараа дуугарч буй Б.Пүрэвдоржоороо бид бахархаж байгаа. Хэдийгээр эрх баригчид бүх хүчээрээ ардчиллыг нухчин дарахыг оролдож байгаа ч тэдний дунд эвийг нь олоод Ховдын хөгжлийн төлөө цуцашгүй зүтгэж буй Ш.Адьшаа гишүүнээрээ бахархаж байна. Нутгаа замтай болгоё, сумдаа хөгжүүлье. Итгэл өгч сонгосон ард түмнийхээ амьдралыг өөд нь татахад тус болъё, багш нарыг компьютертэй болгох гээд зүтгэж байгааг нь хараад сэтгэл хөдөлж байлаа. Та бүхэн Ш.Адьшаа гишүүнээ энэ удаа ч дэмжиж, ялуулахыг хүсье. Бид юм үзэж, нүд тайлсан, ноён нуруутай, дуугарах газраа дуугардаг Д.Батцогтоо төр барихад хамгийн хэрэгтэй хүний нэг гэж үзээд нэр дэвшүүллээ. Шуналгүй, эрх мэдлээ ашигладаггүй, яг иргэдийнхээ дунд, түмний хүү, Монголын нэг аав, Монголын улстөрч байж чаддаг энэ ноён нуруу Монголын парламент, ардчилсан засагт хэрэгтэй. Судалгаанаас харахад “Ховдын гурав”-ыг Увс, Говь-Алтай, Завханыхан ч дэмжиж байгаа. Өөр нэгэн нэр дэвшигч О.Амгаланбаатар маань Говь-Алтай аймгийн Засаг дарга. Түүний нэг онцлог нь “газар дээрх” амьдралыг мэддэг. Тэмцэгч ойрадуудын үр сад гэдгээ байнга нотолдог. Манай “Завханы гурав” шавилхан биеэсээ гарамгүй эрч хүчтэй. З.Нарантуяаг жагсаалтаар нэр дэвшүүлж болох байсан ч бид “Тойрогт нэр дэвшиж, гарч ирээд Засгийн газрын гишүүн болоорой” гэсэн зарчим баримталсан.

Тэрээр “Б.Түвшин гээд ноён нуруутай залуу бий. Манай санхүүгийн салбарын “толгой”. Үндэсний нягтлан бодогчдын холбоог босгож ирсэн. Б.Түвшин санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, татвар бууруулахад анхаарна. Бизнес эрхлэгчид томорч байж Монголын ард түмэн хүчирхэг болно гэдэгт хамгийн их анхаарал тавьж буй хүн бол Б.Түвшин” хэмээв. 

Тойрогт нэр дэвшиж буй 78 төлөөлөл нь ямар түүхтэй, юуны төлөө сонгуульд оролцож байгааг нь хэлж чадна хэмээн ам бардам өгүүлсэн Л.Гантөмөр “Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайханыг бид нэр дэвшүүлсэн. Өнөөдөр Монголын эдийн засаг томрохгүй байгаа. Хамгийн том асуудлын нэг нь ядуурал. Үүгээр далимдуулж бүх саналыг худалдаж авах, эрх мэдэлтнүүд ноён суух гэж байна. Ядуурлын ар дээр ардчилал мөхөх гэж байна. Тиймээс бидэнд дөрвөн жил ажил хийх боломж олгохыг та бүхнээс гуйж байгаа. Бид улсынхаа эдийн засгийг босгож ирнэ. Үүнд санхүүч, хөдөөгийн амьдралыг сайн мэдэх Д.Батсайханы үүрэг их. Одоогийн эрх баригчид хөдөө гэхээр зөвхөн мал аж ахуй гэж боддог. Хөдөө байгаа багш, оюутнууд, цагдаа, эмч, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэгчид, тэтгэврийн хөгшчүүл юу хийх вэ гэдгийг бодолцохгүй байна. Бид хөдөөг малаар биш, ард түмнээр нь төсөөлж байгаа шүү гэдгийг хэлье. Хөдөөг зөвхөн мал, малчдаар төсөөлөхөө одоо болих хэрэгтэй. Мэдээж бид малчдаа дэмжих ёстой.

Увс аймгийн О.Цогтгэрэл маань хөгжлийн төлөө хад чулуу шиг зогсож чадна. Түмэн олны талд зогсож чадах хүнийг ол гэвэл О.Цогтгэрэл шүү. Ардчилсан намыг нэгтгэж чадсан хүн бол О.Цогтгэрэл. Ховдын “хүргэн”, улсын заан Д.Бумбаярын гэргий Ц.Одонтунгалагийг Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн. Улс төрд ороод олон жил болсон, “хатаагдсан” хуульч. Хууль түмэн олонд зориулагдахаа болиод удаж байна. Хуулийг зөвхөн дарга нарт зориулж гаргадаг гажигтай болчихсон. Тиймээс бидэнд сайн хуульч хэрэгтэй.

Цөмийн физикч Н.Тэгшбаяр гэж нэр дэвшигч маань “номын”, дөрвөд хүн бий. “Зүтгэж байгаад Монголыг атомын цахилгаан станцтай болгомоор байна” гэж ярьдаг. Энэ бол сайхан мөрөөдөл. Монгол 50, 60 жилийн өмнө уран олборлодог, нефть боловсруулдаг байсан улс. Эрдэмтдээрээ гайхагддаг байсан цаг бий. Харамсалтай нь бид эрдэм мэдлэг шүтдэггүй төртэй болоод удаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 119 (7363)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин