Тавдугаар тойрог: Олон талт Төвийн бүс

2024-06-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэ түүхэн сонголтыг хийхэд 11 хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин  “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж байна.

УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын тавдугаар тойрог буюу төвийн бүс 10 мандаттай. СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ бүсэд 16 нам, хоёр эвсэл, дөрвөн бие даагч нийт 119 хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Тойргийн нэр дэвшигчдийг ерөнхийд нь харвал салбар бүрийн төлөөллийг багтаасан учраас хүчтэй өрсөлдөөн гарахаар байна.

МАН-аас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төвийн бүсэд нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрээр өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж, улсын эдийн засгийг уналттай, хасах үзүүлэлттэй байхаас нь эхлээд өсөх хүртэл “атгаж” ажилласан билээ.

Төвийн бүсэд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр 2021 оноос хойш  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар ажиллаж байгаа.   Боомтын сэргэлтийн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлсэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлт  эерэг үзүүлэлттэй болоход түүний оруулсан хувь нэмэр их. Яагаад гэвэл  боомтын сэргэлт, эдийн засгийн өсөлт хоёр салшгүй холбоотой билээ.  Цаашид боомтын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, боомтыг хотын статусаар хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлээд байгаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам энэ тойрогт эмэгтэйчүүдийн төлөөлөл болон нэр дэвшлээ. Ч.Ундрам өнгөрсөн хугацаанд эмэгтэй гишүүд дундаа нэлээд идэвхтэй ажилласан.  Тэрээр хамгийн сүүлд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж, 1072 хувьцааг иргэн бүрд нөхөн олгодог байх, ашиг хүртдэг байх мөн эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажилласан билээ. 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж орон нутгийн удирдлагуудыг төлөөлөн тухайн бүсэд нэр дэвшин өрсөлдөж байна.  Сонгуулийн тойрог томссоноор аймгийн Засаг дарга нарын парламентад суух боломж нэг алхам ухарсан.  Яагаад гэхээр Засаг дарга нар өнгөрсөн хугацаанд тухайн аймаг, сумандаа л бодлого боловсруулж ажилласнаас хөрш аймгийнхандаа танигдаж чадаагүй гэхэд болно. Гэхдээ асуудлыг томоор хардаг Засаг дарга нарт бол боломж бий.  Бүс нутгийнхаа хөгжлийг зөвөөр тодорхойлж чадвал Н.Лхагвадоржид ч сонгогдох боломж бий.

АН-ын ҮБХ-ны гишүүн, "MARS-V” төслийг санаачлагч С.Эрдэнэболд Төвийн бүсэд нэр дэвшин өрсөлдөж байна.  Өдгөө улс төрд танигдсан 1980-аад оныхон дундаа глобал сэтгэлгээгээрээ С.Эрдэнэболд ялгардаг. Тэрээр "MARS-V” төслийг санаачлан, марс руу тэмүүлсээр байгаа билээ.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Доржпүрэв Төвийн бүсэд нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр улс төрд шинэ хүн биш.  АН-ыг засаглаж байх үед Монгол Улсын голлох салбар болох эрчим хүчний салбарыг удирдан ажиллаж байв.

АН-ын туршлагатай гишүүдийн нэг болох Д.Эрдэнэбат тавдугаар тойрогт нэр дэвшжээ.  Тэрээр өмнө нь хоёр ч парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.  Мөн Аж үйлдвэрийн сайд, 2012-2014 онд парламент дахь АН-ын бүлгийн даргаар тогтвортой ажилласан улстөрч билээ.

“Маамуу”, “Ботгохон” зэрэг дүрийн бизнесийг хөгжүүлэгч Г.Гантуяа Төвийн бүсэд ХҮН-аас нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрээр 25 жил контент үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, соёл урлагийн салбарт ажилласан туршлагатай.  Төв аймгийн Жаргалантад төрж, Цээл, Угтаалд дунд сургуулиа төгссөн Төв нутгийн унаган охин юм.

Сонгуулийн өмнөхөн Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ИЗНН-д элсэж, Дархан-Уул аймгийн намын хорооны даргаар сонгогдсон билээ.  Тэрээр  энэ сонгуулиар Төвийн бүсэд спортын салбарынхны  төлөөлөл болон нэр дэвшиж байна.   Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өмнө нь 2016 оны сонгуулиар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Дархан-Уул аймагт нэр дэвшиж байсан билээ.

Төвийн бүсэд дөрвөн хүн бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд нэг нь Ж.Ганбаатар.  Тэрээр “Урангүй Монгол” хөдөлгөөнийг тэргүүлдэг.  Мөн өнгөрсөн хугацаанд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж байсан билээ.

2024 оны УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хуваасан нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай шууд холбогдож байгаа билээ.  Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл нь эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн кластерууд, эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулах, шинжлэх ухаан технологийн төв, аялал жуулчлалын бүс нутаг, хүнд хөнгөн аж үйлдвэрийн цогцолборууд хэмээн тодорхойлсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 119 (7363)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин