Дэлхийн боловсролыг дэргэдээсээ буюу Сонгинохайрханы сургууль Кембриджийн эрхээ авлаа

2024-06-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал шийдэл ярилцаж мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар байна.

Өнгөрсөн өдрүүдэд дүүргийнхээ боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа. Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн дөрвөн жилд найман сургууль, 12 цэцэрлэг шинээр үүдээ нээсэн бол одоо 5600 хүүхдийн багтаамжтай долоон сургууль, 3125 хүүхдийн багтаамжтай 14 цэцэрлэг баригдаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр лаборатори сургууль Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхээ аваад байна. Энэ талаар нэр дэвшигч Э.Батшугар “Миний бие Н.Учрал гишүүний хамт хувийнхаа санхүүжилтээр Кембриджийн хөтөлбөрийг тойргийнхоо 151 дүгээр сургуульд нэвтрүүлсэн билээ. Ингэснээр илүү хурдан хугацаанд олон улсаас албан ёсны эрхээ авч чадсан давуу талтай бий болсон. Ийнхүү манай Сонгинохайрхан дүүргийн оюунлаг хүүхдүүд дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмшиж хөл нийлүүлэн алхах боломж нээгдсэнд таатай байдаг” гэдгийг онцоллоо. Харин 151 дүгээр сургуулийн Олон улсын хөтөлбөр хариуцсан сургалтын менежер Л.Ундармаа “Манай сургууль Зүүнсалаанд байрладаг. Дэлхийн боловсрол буюу Кембриджийн олон улсын хөтөлбөрийг сургуульдаа хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. 2023 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал нарын дэмжлэгтэйгээр Кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлэх эрхээ авсан. Энэ нь гэр хорооллын сургууль, хүүхдүүдэд том дэмжлэг болж байгаа. Бид хотын төвийн сургуулийн хүүхдүүд буюу ялангуяа, Монгол Улсын Кембриджийн хөтөлбөртэй дөрвөн сургуулийн нэг болсондоо бахархалтай санагддаг. Энэ нь манай сургуулийн хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүдийн хүлээлт биеллээ олсон гэж хэлж болно. Кембриджийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр багш нараа ээлж дараалан  сурган бэлтгэж байна” гэлээ.

Түүнчлэн Э.Батшугарын хувьд Монгол Улс 62 жилийн дараа боловсролын салбартаа цогц реформ хийсэн хууль батлагдахад ажлын хэсэгт орж ажилласан. Боловсролын ерөнхий хууль УИХ-аар батлагдсан нь албан бус боловсрол, амьдралын орчинд суралцахуйг хүлээн зөвшөөрөх, суурь асуудлуудыг хамарсан эрх зүйн цогц шинэчлэл болсныг салбарынхан талархан хүлээн авлаа.

Эрүүл мэндийн салбарын хувьд МАН-ын  мөрийн хөтөлбөрт туссан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүс болгонд төрөлжсөн эмнэлэг байгуулах бодлогыг эрүүл мэндийн салбарынханд танилцууллаа.

УИХ-аас цахим харилцааг баталгаажуулсан 109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төр болон эрүүл мэндийн үйлчилгээ цахимжих эрх зүйн орчин бүрдсэн юм. “E-Mongolia” системээр дамжуулан иргэд эмнэлгийн цаг, шинжилгээний хариугаа цахимаар авдаг болж, хүүхдийн ягаан дэвтрийг цаас биш цахимаар хөтөлдөг болсон нь цаг зав, хөрөнгө мөнгө  хэмнэх бодит үр дүн гарсаар байгааг салбарынхан ярилаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 119 (7363)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин