Т.САЙХАН
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын гэнэтийн үзэгдлийн давтагдал төв болон зүүн аймгуудын нутгаар эрчимтэй нэмэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.
Тодруулбал, энэ жилийн хувьд ч бороо хур ихтэй, бүс нутгуудаар гэнэтийн ус ихтэй аадар бороо ажиглагдах магадлал өндөр байв.
Тиймээс аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, голын усны түвшин нэмэгдэж үерлэх зэрэг байгалийн аюулт үзэгдэлд сонор сэрэмжтэй байж, бэлэн байдлаа хангахыг иргэдэд уриалж байна.
Эх сурвалж:www.polit.mn