АН шударга өрсөлдөхийг уриалав

2024-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч М.Тулгат “Сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон ноцтой үйлдэл болж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигчийг нээлтийн үеэр баривчилсан.  Ховд аймагт сонгогчдод мөнгө тараасан, гадаадад байгаа сонгогчдын эрх зөрчиж байгаа асуудал нь сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, түүнд халдсан ноцтой асуудал үүсгээд байна. Энэ асуудал дээр Ардчилсан намаас шаардлага гаргаж байна. Шударга бусаар өрсөлдөж байгаад Ардчилсан нам шүүмжлэлтэй хандаж, цаашид давтан гаргуулахгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллахыг уриалж байна гэв. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Баттулга “Гадаад дахь монголчуудын сонгох эрхээ эдлэх асуудал хумигдалтай байна. Үндэсний статистикийн хорооны тоо баримтаар бүртгэлтэй 141 мянган иргэн гадаадад бий. Албан бусаар 400 мянга очрим иргэн гадаадад сурч, амьдарч байна. Жагсаалтаар намуудыг сонгох сонголтыг нь Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газар бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаагаас гадаадад байгаа иргэд сонгуулиа өгч чадахгүй хэмжээнд хүрээд байна. Бүртгэлээ биечлэн хийлгэх боломжгүй тохиолдолд цахимаар бүртгүүлэх боломжоо өөрсдөө олж авахгүй бол сонгох эрхээ эдлэх эрх хумигдана.  Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулж, бүртгэлийн талаар зөв мэдээлэл өгөхгүй бол олон иргэн холбогдож байна. Бүртгэл хаагуур яваад байна гэж асууж байна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 118 (7362)

 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17