Т.САЙХАН
Шүүхээс П.Баярхүү, Д.Ганболд нарыг нэр дэвшигчээр бүртгэх шүүхийн шийдвэр гаргажээ. Тодруулбал, "Үндэсний Эвсэл"-ээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд нарын Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс П.Баярхүү, Д.Ганболд нарыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн Ерөнхий Хороонд даалгаж шийдвэрлэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
amjilt husye