МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баруун бүсийн нээлтэд оролцлоо

2024-06-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон ястны өлгий Ховд аймгийн Ховд хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцуулав. Мөн “Ард түмэн ялах уу, авлигачид ялах уу” гэдгийг шийдэх сонгууль гэдгийг Ховд нутгийн зон олонд тодотгоод ардчилал бол стратегийн ордуудыг нь төрийн мөнгөөр хувьдаа завших авлигын систем биш. Ардчиллын үнэт зүйлээ авлигаар сольж, албан тушаалд нүдээ сохолсон хэн нэгэн хүний хувийн өмч биш.

Түүнийг хамгаалах цайз ч биш. Ардчилал бол энгийн иргэнийг эрүүдэн шүүх тусгай эрх биш. Тийм учраас ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах шударга ёсны реформ Монголд шаардлагатай байна. Шинэ сэргэлтийн бодлого бол авлигатай нам харгалзалгүй тэмцэх реформ юм гэлээ. Уулзалтын үеэр улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг намын жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон, нөгөөтээгүүр улс орны хэтийн хөгжилд хэрэгтэй чухал шийдвэр байсныг Ховдчууд хэлж, талархан хүлээн авч байв.

МАН инженерүүд, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хилийн чанадад амьдарч буй иргэд, хувийн хэвшил, үйлдвэрчин, Шинжлэх ухааны академийн төлөөллөөс намынхаа жагсаалтыг бүрдүүлээд байгаа билээ.

УИХ-ын сонгуулийн II тойрог буюу баруун бүс 10 мандаттай. Тус тойрогт нэр дэвшигчдийг Ерөнхий сайд танилцуулж, яагаад багаар нь дэмжих ёстойг тайлбарлалаа. Тодруулбал, МАН “Хотыг 20 минут, Хөдөөг хоршоолно” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгайлан тусгасан. Тэгвэл энэ бодлогыг ажил хэрэг болгоход манлайлж буй улстөрчдийг МАН баруун бүсэд дэвшүүлснийг МАН-ын дарга тодотголоо. Тухайлбал, хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хөдөөг хоршоолохоор эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд Д. Амарбаясгаланг, авто замын “Таван тойрог” хөтөлбөр, аймаг сумдыг, цаашлаад Ази Европыг холбосон авто замын таван коридортой болох ажлуудыг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй оролцох улстөрч гэж үзэн С. Бямбацогтыг, улс орны эдийн засагт хүндрэл үүссэн, дэлхий нийтэд болон бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой бэрхшээл, сорилтууд тулгарсан хамгийн эгзэгтэй үед хариуцлагатай алба, үүргийг хүлээн авч, оновчтой бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг сэргээх, тогтворжуулах чиглэлд бодитой үр дүн гарган ажиллаж ирсэн Ч.Хүрэлбаатарыг баруун бүсэд нэр дэвшүүлж байна. Амгалангийн дулааны станц, зүүн бүсэд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлүүдийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, баруун бүс нутагт Эрдэнэбүрэн УЦС-ын төслийг эхлүүлсэн.

Цаашид эрчим хүчний төслөө амжилттай хэрэгжүүлэхэд энэ салбарын туршлагатай хүн хэрэгтэй учраас парламентын туршлагатай гишүүдийн нэг Б.Чойжилсүрэнг, аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд залуучууд.

Боловсрол, соёл, нийгмийн салбарын бодлогыг шинэ түвшинд гаргахгүйгээр бид улсын ирээдүйг гэрэлтэй цогцлоох боломжгүй. Тийм ч учраас Б.Баярсайханыг нэр дэвшүүлжээ. Э.Болормаа бол баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд түүний боловсрол туршлага хэрэгтэй гэж нэр дэвшүүллээ.

Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэг итгэж Ц.Цэрэнпунцагийг, мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж З.Мэндсайханыг нэр дэвшүүллээ.Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан. Мөрийн хөтөлбөртөө эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд С.Энхболдын туршлага хэрэгтэй.

Ирэх дөрвөн жилд бүсчилсэн хөгжлийн реформ, бүсчилсэн татварын бодлогыг батлан хэрэгжүүлэх, бүсүүдэд хөрөнгө оруулалт татах зэрэг мөрийн хөтөлбөрт туссан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд илүүтэй чиглэнэ. Иймээс татварын хуулиудын реформ хийхэд гар бие оролцож, татварын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажилд манлайлан ажилласан туршлагатай төрийн албан хаагч Б.Заяабалыг нэр дэвшүүлж буйгаа тодотголоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин