МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Дорнод, Баян-Өлгий, Сүхбаатар аймагт ажиллав

2024-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Дорнод, Баян-Өлгий, Сүхбаатар аймагт ажиллав.  Дорнод аймагт ажиллах үеэрээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцлоо. Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг зургаан аймагт барьж буйгаас Дархан-Уул, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгийн төвүүдийг өнгөрсөн намар ашиглалтад оруулсан. Дорнод аймаг дахь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төв тав дахь нь юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, нийгмийн эерэг хандлага бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эрхзүйн орчин, стандартыг бүрдүүлэх, нийгмийн тэгш оролцоог хангах нь чухал” гэв.Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тогтолцооны өөрчлөлт хийснээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар намуудын жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтаж, Монгол Улсын парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэх боломж бүрдээд буйг тодотголоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сард орон нутагт ажиллахдаа Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэж улс төрийн бусад намуудыг ч уриалж байсан юм. Тэрээр энэ амлалтдаа хүрч МАН-ын жагсаалтад нэр дэвшигчдийн дөрөвдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгож “Ахиллис Монгол”  төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш О.Саранчулууныг оруулаад буй.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлогийг товч танилцуулаад  энэ удаагийн сонгууль “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль. Мөн  С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига юм гэдгийг онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 117 (7361)

 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17