Гуравдугаар тойрог: Баян-Өлгийн тойрогт 23 нэр дэвшигч өрсөлдөнө

2024-06-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэхүү түүхэн сонголтыг хийхэд 15 хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин  “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж байна.

 

УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын гуравдугаар тойрог буюу Баян-Өлгийн тойрог гурван  мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ  тойрогт  есөн нам, хоёр эвсэл, нэг бие даагч гээд нийт 23 хүн нэр дэвшин өрсөлдөж байна. 

Хөгжлийн банкны дэд захирал асан З.Батырбек тус тойрогт нэр дэвшжээ.  Тэрээр Хөгжлийн банкны зээлийн асуудал нийгэмд маргаан тарьсан амаргүй он жилүүдэд банкны үйл ажиллагааг хэвийн болох хүртэл удирдлагаар хангаж ажилласан байдаг.   Түүний төрсөн нутаг Цэнгэл сумаас УИХ-ын гишүүн асан Т.Султан, Р.Сандалхан, А.Бакей, А.Tлейхан төрсөн бөгөөд З.Батырбeкийг тэдний түүчээлнэ хэмээн нутгийнхан нь үнэлдэг юм билээ.

Баян-Өлгийн тойрогт ганцхан бие даагч нэр дэвшсэн нь Д.Бауыржан.  Тэрээр тус аймгийг зургаан жил удирдсан Засаг дарга.  Тэр ч утгаараа орон нутагтаа хийсэн  хийж бүтээсэн зүйл олонтой.  Мөн нутаг орныхон ч ам сайтай байдаг.  Тэгэхээр бие даагч нэр дэвшигч нь нэлээд хүчтэй өрсөлдөгч байх нь.

Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Ш.Жандос тус тойрогт нэр дэвшжээ.  Эдийн засагч мэргэжилтэй тэрээр АН-ын төсвийн бодлого хариуцсан дэд даргаар ажилладаг.   Баян-Өлгий аймагт байдаг эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх ёстой гэсэн зарчмыг байнга илэрхийлдэг билээ.

2024 оны УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хуваасан нь  Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай шууд холбогдож байгаа билээ.  Баруун бүсийн тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, хэмээн тодорхойлсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 117 (7361)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин