Хоёрдугаар тойрог: Хүчтэй эмэгтэй нэр дэвшигчидтэй баруун бүс

2024-06-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэхүү түүхэн сонголтыг хийхэд 16 хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин  “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж байна.

 

УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ.    Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын хоёрдугаар тойрог буюу баруун бүс 10  мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ бүсэд 16 нам, хоёр эвсэл, 14 бие даагч гээд нийт 115 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.  Тойргийн сонголтыг ерөнхийд нь харвал, улс төрийн намуудын хүчтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл нэр дэвшжээ.  Мөн тойргийн сонголтод “найрын дугараа өргөх” төлөөлөл ч харагдаж байна.  

Баруун бүсийн тойргийг ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөлөн өрсөлдөж байна.  Тэрээр эрх баригч намын “гал тогоо”-г тун боломжийн зангидаж яваа улстөрч.  Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлсэн “5Ш” ажиллагааг удирдаж, төрийн мэдээллийг ил тод болгож ажилласан.  Хамгийн сүүлд Малчны тухай хуулийг парламентаар батлуулж, “Шинэ хороо” хөдөлгөөнийг өрнүүлэн орон нутгийн иргэдээс “оноо” авах ажлуудыг тун боломжийн хийсэн билээ.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Б.Баярсайхан эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, баруун бүсэд өрсөлдөж байна. Тэрээр парламентын эмэгтэй гишүүдээс хамгийн идэвхтэй ажилласан нэгэн.  Жил бүрийн улсын төсвөөс Завханы тойрогтоо нэлээд хөрөнгө татаж чадсан хэмээдэг.  Тэр ч утгаараа баруун бүсэд хүчтэй эмэгтэй нэр дэвшигчийн нэг байх биз ээ.  

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг  тус тойрогт нэр дэвшжээ.  Үндэсний бөх бөгөөд бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан тэрээр өнгөрсөн хугацаанд нэг зүйлээр шинэ соёлыг бий болгож чадсан юм.  Ц.Цэрэнпунцаг улсын төсвийн хөрөнгөөр биш өөрийн хөрөнгөөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд дулааны цахилгаан станц барьж байна. Энэ нь төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийгээд тууз хайчилдаг байдлыг халсан улс төрийн шинэ жишиг байлаа. 

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа баруун бүсэд өрсөлдөж байна. Дэлхийн банкнаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт ирж ажиллаж, Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулалцсан нэгэн. Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон анхны эмэгтэй аймгийн дарга гээд тун аятайхан түүхийг бүтээж яваа эмэгтэй.  Одоо тэрээр тус бүсээс парламентад дэвшиж байна, бас хүчтэй өрсөлдөгчийн нэг байх биз ээ.

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар баруун бүсэд нэр дэвшиж байна. Тэрээр хамгийн анх чуулганы танхимд сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр явуулах нь зүйтэй.  Эдийн засаг, дэд бүтэц, жалга довын үзэл гээд олон асуудлыг шийдэх боломжтой гэдэг байр суурийг илэрхийлж байв.

АН-ын багийг Баруун бүсэд  бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл манлайлан оролцож байна.  Тэрээр Увс аймгийн тойрогт өнгөрсөн жилүүдэд нэлээд зүйл хийжээ.  Ялангуяа боловсролын салбарт буюу багш хөгжүүлэх чиглэлд  хөрөнгө оруулалт татаж ажилласан гэдэг. 

Сөрөг хүчний манлайлагч эмэгтэйчүүдийн нэг З.Нарантуяа баруун бүсэд нэр дэвшжээ.  Түүнийг өнгөрсөн сонгуулиар “өвдөг шороодох”-од нь олон ч хүн харамссан, парламентад байх ёстой эмэгтэйчүүдийн төлөөлөл хэмээн иргэдийн олонх хүлээн зөвшөөрдөг.   Тэрээр баруун бүсэд хүчтэй нэр дэвшигч эмэгтэйчүүдийн нэг байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж парламентын индрээс иргэдийн байр суурийг хүргэж ажилласан. УИХ-ын чуулган эхлэхэд “Тэр аймгийн тэр сумын тэд дүгээр хорооны иргэнд тийм асуудал тулгараад байна.  Ямар гарц, гаргалаа байна” гээд л эхэлдэг хүн. Тэр ч утгаараа өнгөрсөн жилүүдэд иргэдтэй хамгийн ойр ажилласан гишүүн гэдэг билээ.

Олон улсын арбитрч, АН-ын даргын зөвлөх, улс төрийн зөвлөлийн гишүүн,  Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр баруун бүсэд нэр дэвшлээ. Тэрээр МУИС-ийн Физик электроникийн ангийг төгсөөд судалгаа шинжилгээний салбар тэр дундаа цөмийн энергийн чиглэлд 20 гаруй ажилласан туршлагатай. Өөрөөр хэлбэл,  Баруун бүсийнхэнд шинжлэх ухаанч сонголтыг санал болгож байгаа нэр дэвшигч юм. 

Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан БНН-аас баруун бүсэд нэр дэвшжээ. Тэрээр 2020 оны сонгуулиар Увсын тойрогт өвдөг шороодож, нутагтаа дахин нэр дэвшихгүй хэмээн мэдэгдэж байсан. Түүний өмнө Баянзүрхийн тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдон дөрвөн жил ажилласан.  Харин С.Жавхлангийн энэ удаагийн  намын болоод тойргийн сонголт хэр оновчтой байсныг удахгүй болох сонгууль харуулах биз ээ.

2024 оны УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хуваасан нь  Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай шууд холбогдож байгаа билээ.  Баруун бүсийн тэргүүлэх чиглэл нь  эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, хэмээн тодорхойлсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 116 (7360)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин