“Цагаан суваргыг авсан нь төрийн эрхийг хууль бусаар авах маш том асуудал, дахиж давтагдаж магадгүй”

2024-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БОЛД

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэе.

 

Зарим хүний хувьд Цагаан суварга хог шороо байж магадгүй. Тэгтлээ их байгалийн баялгаар баяжчихсан байж магадгүй. Хамгийн аюултай нь шүүх ёстой шүүхийг нь, мөрдөх ёстой хууль хяналтын байгууллагуудыг нь авлигал дотроо орооцолдуулчихсан. Их хурал, Цэцтэйгээ орчихсон. Энийг л системийн авлигал гээд байгаа юм. Цагаан суварга бол системийн авлигаар хийгдсэн 49-тэй яг адилхан төрийн мөнгөөр хувьдаа авсан ийм л зүйл. Тэгэхээр өнөөдөр албан бус хэлцлүүд хуулиараа хүчин төгөлдөр. Хэрвээ энэ дээр нэг төгрөгийн л авлигал өгсөн авсан нь үнэн бол энэ хүчин төгөлдөр хэлцэл биш. Нөгөө талаараа Цагаан суварга бол хог шороо ерөөсөө биш. Цагаан суварга бол Монгол Улсын стратегийн орд. Яг Эрдэнэттэй адилхан. Яг Оюу толгойтой адилхан. Яг Таван толгойтой адилхан стратегийн орд. Тийм учраас Цагаан суварга бол зөвхөн нэг гэр бүлд зарцуулагдах биш Монголын ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой зэсийн орд. Дээрээс нь МАК компани ийм дүнг өгөөд стратегийн орд авчихлаа. Энэ бол “төрийн эрхийг хууль бусаар авах” маш том хэмжээний асуудал. Дахиж энэ давтагдаж магадгүй гэсэн үг. Гаднын компаниуд дээр, дотоодын хууль хяналтын байгууллага дамнасан бүлэглэл дээр энэ системийн авлигал давтагдаж магадгүй. Тийм учраас үүн дээр бид нар дүгнэлт хийх л учиртай. Энэ агуулгаараа Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсан нь ач холбогдолтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17