Японы Ерөнхий сайд Фүмио Кишида манай улсад айлчилна

2024-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида наймдугаар сарын эхээр Монгол Улсад айлчлахаар төлөвлөжээ. Тус айлчлалаар Ерөнхий сайд Фүмио Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийг эх оронд нь авчрах асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцож, хэлэлцэнэ.

Япон улс тус асуудлаар Хойд Солонгостой дээд түвшний хэлэлцээр хийхийг зорьж байгаа ч Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин харвах зэргээр бусад өдөөн хатгасан үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байгаа тул хоёр тал хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа. Тиймээс Японы зүгээс Монгол Улсыг тус асуудалд зуучлагчаар ажиллаж, Хойд Солонгостой өндөр түвшний хэлэлцээ хийхэд нь туслахыг уриалахаар тус уулзалтыг зохион байгуулах ажээ.

Монгол Улс 2012 онд Япон болон Хойд Солонгосын хоорондох дээд түвшний хэлэлцээрийг удирдан зохион байгуулсан туршлагатай. Түүнчлэн Монгол Улсын зохион байгуулдаг “Улаанбаатар яриа хэлэлцээ” олон улсын хуралд хоёр улсын албаныхан уг асуудлаар уулзаж, санал солилцдог билээ.

Мөн Японы Ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалын үеэр 2016 оноос хойш хэрэгжиж буй хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт суурилсан Монгол дахь Японы хөрөнгө оруулалт болон ашигт малтмалын худалдааг өргөтгөх асуудлыг уулзалтаараа хэлэлцэнэ. Наймдугаар сард Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Казакстан улсад айлчилж Төв Азийн хуучин Зөвлөлтийн таван улсын удирдагчдын уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17