Т.САЙХАН
Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр нэр бүхий уран бүтээлчдийг саатуулсан гэх мэдээлэл гараад байна. Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад "Хар тамхитай тэмцэх газраас гурван бүлэг этгээдийг баривчлан шалгаж байгаа нь үнэн" хэмээв.
Албан бус мэдээллээр, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун, Wolfizm, Epoch болон Өвөрмонголын дуучин Хомбоо нарыг өчигдөр баривчлаад байгаа бололтой.
Эх сурвалж:www.polit.mn