ХЭҮК: Н.Номтойбаярын сонгогдох эрхэд зөрчил гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа

2024-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ХЭҮК-оос 2024 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон гэх үндэслэлээр сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзуулаад буй "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын асуудлын талаар ХЭҮК-ын референт Б.Болорзул мэдээлэл өглөө. 

Тэрээр "Сонгуулийн Ерөнхий Хороо нийт 154 хүнийг долоон төрлийн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Зургаадугаар сарын 2-ны байдлаар 104 хүн нь зөрчлөө арилгуулахаар СЕХ-д материалаа өгсөн байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэх үндэслэлээр "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзсан тохиолдол гарсан.

Бид СЕХ, цагдаагийн байгууллагаас гаргасан тогтоол, лавлагаанд дүн шинжилгээ хийсэн. Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь Н.Номтойбаяр гэх нэр дэвшигчийн зүйлчлэгдсэн гэмт хэргийн зүйл ангид хамаарах эсэх асуудал яригдаж байгаа. 

Дээд Шүүх хууль тайлбарлах бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаар тайлбар хийгээгүй байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас гаргасан асуудал зөв буруу гэдгийг шүүх боломжгүй.  Гэхдээ цагдаагийн байгууллагын гаргасан баримт бичигт дүн шинжилгээ хийхэд зөрүүтэй мэдээлэл гаргасан тохиолдол байна. 

Цагдаагийн байгууллага Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон эсэхэд лавлагаа өгөх бүрэн эрхтэй. Н.Номтойбаярын сонгогдох эрх хангагдахгүй байгаа бол сонгогдох эрхийн зөрчил гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа. 

Бид СЕХ-той хамтран ажиллах төлөвлөгөө баталж, хэрэгжүүлж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Н.Номтойбаярын асуудлаар албан бичиг хүргүүлээгүй. Удирдлагын түвшинд СЕХ-ны даргатай уулзахаар төлөвлөсөн" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17