П.Сайнзориг: Тосгон бие даасан зөвлөлтэй байж, захирагчаа сонгоно

2024-06-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хаалтын чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Энэ хуульд зайлшгүй шийдэх ёстой олон асуудал шийдлээ хүлээж байсан. Дархан-Уул аймгийнхан хот болгож өгөөч гэдэг саналыг тавьдаг. Учир нь 100 мянгаас дээш хүн амтай, улсдаа гурав бичигддэг олон хүн амтай аймаг байсан. Энэ асуудал шийдэгдэж байгаад баяртай байна. Төвийн бүсэд долоон тосгон байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх, Түнхэл, Дулаанхаан, Бугант, Рашаант, Хайлааст зэрэг тосгон бий. Завсрын байдалтай байгаа нь иргэдэд хүндрэлтэй, эрүүл мэнд, боловсролын асуудал хэцүү байна гэдгийг хэлж байсан. Энэ хууль батлагдсанаар Багануур, Налайх дүүргийн иргэдийн төрийн үйлчилгээ авах байдал баталгаажих байх гэж бодож байна. 

Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: -Энэ хууль анх 1993 онд батлагдсан. Үүнээс хойш нийгэм эдийн засгийн байдал нэлээд өөрчлөгдсөн. Энэ удаагийн хуульд тосгон бие даасан зөвлөлтэй байж, захирагчаа сонгоно. Төсвөө баталж, анхан шатны чиг үүргүүдийг бие даан хөгжүүлэх боломжтой болж байгаа. Тодорхой тооны өөрийн удирдлагын байгууллага, бүтэц, хот нийтийн аж ахуйгаа авч явна. Хилийн цэсийн маргааныг энэ хуульд тусгаагүй. Орон нутгийн ИТХ-ын саналыг үндэслэж, УИХ-аар хэлэлцэнэ гэж хуульд тусгасан байдаг. Засгийн газраас өргөн барьж буй Газрын багц хуулийг өргөн барьж шийдэх байх. Хот, тосгон эдэлбэр газартай байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:-Цагааннуур тосгоныг Ногооннуур сумын харьяат болгочихсон. Хүүхдийн гэрчилгээ авахад 60 км газар явах шаардлагатай болдог. 

Хотын орлогч П.Сайнзориг:-Тосгодууд тодорхой эдэлбэр газартай. Энэ нь засаг захиргааны нэгж буюу Ногооннуур суманд тус тосгон оршиж байгаа бол газар нутгийн хувьд хил хязгаарыг нь тогтоож, тухайн аймгийн ИТХ-аас тогтоосон эдэлбэр газар дээрээ байна. Тосгон иргэдэд нийгмийн үйлчилгээг ойртуулж байгаа. Газар ашиглах, эзэмших эрхүүдийг тухайн тосгон өгч, хэрэгжүүлэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен: -Тэр Цагааннуур тосгоны захирагч нь захирамж гаргаж эрхгүй, Ногооннуур сумын захиргаа нь гаргадаг болгочихсон. Газар нь тусдаа мөртлөө ямар хуулийн цоорхойгоор нэгтгэчихэв. Хуучин цагт дөрвөн том бааз байдаг байсан тосгон. Цагааннуурын чөлөөт бүс нь тэдний харьяанд бас байдаг. Хуульд тодорхой тусгахыг хүсч байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17