Б.Пүрэвдорж: Шинэ парламентад дараагийн тэмцлээ эхлүүлнэ

2024-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын отгон чуулган өнөөдөр /06.05/ хуралдаж байна.  Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Би 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа нийтдээ 23 хуулийг өргөн барьж, наймыг нь батлуулж, тав нь УИХ-аар хэлэлцэж байна. Мөн есөн хууль даргын зөвлөлд дарааллаа хүлээж байна. Баахан хууль батлуулдаг эргээд ямар үр дүнтэй вэ. Миний батлуулсан гурван хуулийн хүрээнд Хамтын тэтгэврийн тухай хуулийн хүрээнд энэ жил 9.4 тэрбум төгрөг очиж байгаа. Мөн долоо биш таван жилийн тэтгэврийн хүрээнд 20.6 тэрбум төгрөг, тэтгэврийг индексжүүлэх буюу энэ онд 100 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмсэн. Энэ хүрээнд 449.3 тэрбум ахмадуудын гарт очиж байгааг хэлэхэд таатай байна. Энэ хуулийг батлахад ард түмэн дэмжиж байсан. Одоо шинэ парламентад дараагийн тэмцлээ эхлүүлнэ. Малчдын зээлийг тэглэх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Сүүлий үед нийгэмд айдас хүйдэс бий болж байна. Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байгаа. Бизнесийн салбарынхныг барьж хорьж, дансыг нь хаадаг явдал гарч эхэллээ. Өнөөдөр улс төртэй, даргатай, намтай хамтрахгүй бол үйл ажиллагааг нь хаана гэж дарамталж байна. Өнгөрсөн гурван жил хувийн хэвшлээ шулж амьдарлаа. Сүүлийн гурван жилд аж ахуйн нэгж иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн байна. Анх бид УИХ-аа нээж байхад 11.8 их наяд байсны 91 хувь нь татварын орлого байсан бол одоо татвар төлөгчид 25 их наядыг төлдөг болж байна гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

хэн нэгний хувийн хэрэгцээндээ авсан зээлийг төр тэглэнэ гэдэг маш буруу логикгүй зүйл гаж зүйл юм төр түшилцэж буй хүн ийм хандлагтай байж хэрхэвч таарахгүй, энэ залууг овоо гэж боддог байсан үгүй юм бна а
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17