“Шүүх хуралдааныг нээлттэй явуулах нарийвчилсан зохицуулалт хэрэгтэй”

2024-06-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл нээлттэй бусад цахим платформд байршуулах, үүнийг хэрэгжүүлэх хүрээнд цаас, цаасан баримтыг цахим баримтад хөрвүүлэх, бүх шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхэд шаардлагатай программ хангамж, техник технологийн асуудлыг шийдвэрлэсний дараа дагаж мөрдөх хугацааг тогтоох шаардлага үүссэн байна. Түүнчлэн шүүгч зэрэг дэвтэй байх бөгөөд шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал батлахаар болж буйтай холбоотойгоор шүүгчид олгох зэрэг дэвийг олгох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, санхүү төсвийн асуудлыг шийдвэрлэх хугацаа шаардлагатай байгаа тул холбогдох хэсэг, заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн үзжээ. Иймд ажлын хэсэг дээрх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Шүүх хуралдааныг нээлттэй явуулах, бичлэг хийхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэдэг саналыг Ж.Сүхбаатар гишүүн хэлээд тодруулж асуухад ажлын хэсгээс хариулахдаа “Нээлттэй тод байдалтай холбоотой, цахимаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журмаараа зохицуулах бөгөөд холбогдох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална. Журмын төслөө боловсруулахдаа нарийвчлан ажиллах болно” гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр төсөлд тусгаж буй зохицуулалтын талаар санал хэлсэн бөгөөд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар бусад улс орны туршлагын талаар тайлбар, мэдээлэл өгсөн юм. Ийнхүү Байнгын хороо төслийн анхны хэлэлүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Д.Цогтбаатар гишүүн гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь горимын саналыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 111 (7355)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17