Марш-тусгай бэлтгэлийн тэмцээн энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ

2024-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

2007 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2024 оны марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад амжилт хүсэв. Цэргийн хөдөлмөрийн үр дүн, цэрэг хүний шилдэг чанаруудыг харуулдаг марш- тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн алба хаагчдын бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшнийг тодорхойлох шалгалтын дээд хэлбэрийн нэг гэдгийг тэмдэглэлээ. Мөн цэргийн сургалт бэлтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийн түвшнийг зөв тогтоож, цаашдын зорилтоо хангах арга замыг оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтойг хэлэв. Цаашид дэлхийн улс орнуудын тэргүүн туршлага, шинжлэх ухаан, технологийн хөгжил, аюулгүй байдал, батлан хамгаалах үйл хэрэгт гарч буй өөрчлөлтийг нэвтрүүлж, тэмцээний төрөл, цар хүрээг өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэйг онцлов. Тэмцээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль гэсэн 10 байгууллагын 500 орчим тамирчин оролцож байна. 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан ахлагч нарын дунд “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээн болно. Мөн “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2024” тэмцээн, буудлага, саадын зурвас, багийн буухиа тэмцээн, хүн нэг бүрийн ур чадварын тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна. 2024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн 06 дугаар сарын 05-ны өдөр өндөрлөнө.

 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17