Б.Энх-Амгалан: Л.Одсэрийг улстөржүүлж гэрчээр дуудаагүй, Засаг дарга байхдаа гадаадын компанид газар олгосон

2024-05-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны сонсгол өнөөдөр /05.30/ Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Зарим оролцогч сонсголын дэгийг зөрчиж, зураг авсан тохиолдол гарсан. Өнөөдрийн хурал дээр дэгээ сайн сахих хэрэгтэй. Гэрч сонсголд ирэхээс зориуд зайлсхийсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн гэрч зориуд худал мэдээлэл өгсөн бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгэхгүй бол өөрсдийгөө хаацайлж, асуудлаас бултах оролдох зүйл байж болохгүй. Бид энд улс төр хийж, хэн нэгнийг харлуулж, гэм буруутай гэж шүүх гээгүй. Байгаа нөхцөл байдлыг шинжээч нарын гаргаж ирсэн нотлох баримтын хүрээнд асуудлыг ярьж байгаа шүү. Өчигдөр сонсголын үеэр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхацлын тухайн нотлох баримтыг шинжлэн судлах үеэр тухайн үед Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Одсэрийг гэрчээр дуудсан. Энэ хүн "Би тэр үед ажиллаагүй" гэдэг мэдээлэл өгсөн. Бид шинжээч нараас нотлох баримтыг цуглуулж авахад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед 158 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргаар томилогдож, 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн 01 дугаартай тушаалаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед чөлөөлөгдсөн хүн. Энэ хугацаанд ажлаа хийж, 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар дээр давхцуулан зөвшөөрөл олгосон асуудлаар бид гэрчээр дуудсан. Тэр хүн энэ асуудлыг мэдэхгүй гэсэн. Ийм юм байхгүй шүү. Тухайн үед аймгийн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир гэдэг хүн тэр өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид олгосон гэсэн. Бид энэ асуудлаар дуудсан болохоос улс төр хийгээгүй гэдгийг онцолъё" гэлээ. 

Өнөөдрийн сонсголоор нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудал; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд хоёр багц асуудал; стратегийн ач холбогдол бүхий 16 ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судална.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17