Ерөнхийлөгч мал аж ахуйн салбарт “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2024-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Мал сүргийн үнэ цэнийг өсгөх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж малчдыг дэмжих үндэсний хэмжээний “Цагаан алт” хөтөлбөрийг  ЕТГ-аас УИХ-ын даргад өргөн барьсан талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан нар өнөөдөр /05.28/ мэдээлэл хийлээ.

 ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Монгол Улс өнөөдрийн байдлаар жилд дунджаар 50 мянган орчим тонн ноос, ноолууран түүхий эд боловсруулах нөөцтэй. Тодруулбал 37 мянган тонн нь хонины ноос, 10 мянган тонн нь ямааны ноолуур, хоёр мянган тонн нь тэмээний ноос байдаг. Бидний тооцоолсноор малын түүхий эдийн 70 гаруй хувийг нь дотоодод боловсруулж, зөвхөн угаах байдлаар экспортолдог. Мөн жилд 18 сая ширхэг арьс ширний нөөц бий. Үүний 70 орчим хувийг  боловсруулж чаддаггүй.

2023 оны тоон үзүүлэлтээр 5.5 сая ширхэг арьс ширийг хагас болон бүрэн боловсруулсан. Тиймээс арьс ширний бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулдаг үйлдвэр барих шаардлагатай гэж үзэж буй юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн зүгээс малын гаралтай түүхий эдийг боловсруулах, үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг дөрвөн бүтэцтэйгээр хэрэгжүүлэхээр танилцуулж байна. Тогтоолын төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд 1.5 их наяд төгрөгийн зээл, улсын төсвөөс 682 тэрбум төгрөг гаргаснаар нийт 2.2 их наяд санхүүжилт гаргахаар төлөвлөсөн.  Өмнө нь Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний салбарт томоохон өөрчлөлт хийх зорилгоор "Хүнсний хувьсгал" гэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил гаруйн хугацааг үдлээ. Хүнсний тухай тогтоолын төслийг анх УИХ-д өргөн барихдаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй нь цуг танилцуулж байсан билээ. Энэ удаагийн "Цагаан алт" хөтөлбөрийг ч бас ийм аргаар УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Тийм учраас УИХ-ын хаврын чуулганаар шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17