Монгол Улс ОХУ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна

2024-05-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Сүүлийн жилүүдэд барууны орнууд ОХУ-ын эсрэг урьд хожид байгаагүй хориг арга хэмжээ авч, хүнсний салбарыг хямралд оруулж байгаа энэ үед Монгол Улс, ОХУ хоёр хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж байна. Хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэхэд 2024 оны 6-р сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах 27 дахь удаагийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт зохих хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын Зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяков “2023 онд дэлхийн эдийн засаг тогтворгүй байсан ч манай чуулга уулзалтын оролцогчид ихэнхи улс орнууд харилцан ойлголцол, хамтын ажиллагааны гүүр байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.

ОХУ нь барууны хориг арга хэмжээг үл харгалзан дэлхийн үр тарианы зах зээлийн бараг дөрөвний нэгийг хангаж, хөдөө аж ахуйн салбарт гол тоглогч хэвээр байгааг тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн онд ОХУ 43.5 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолсон байна.

Энэ оны 3-р сард South China Morning Post сонинд бичсэнээр: «2023-2024 онд улаан буудайн ургацын 56 хувийг ОХУ экспортлох төлөвтэй байгаа бол АНУ-ын хувьд энэ үзүүлэлт ердөө 39 хувь байх болно. Энэ нь 50 хувийн дунджаас доогуур үзүүлэлт юм». ОХУ хүнсний хямралд орсон улс орнуудад дэмжлэг үзүүлэж байгаа. Asia Times сонинд бичсэнээр: "Москва өөрийн санаачилгаар Африкийн зургаан улс болох Сомали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали, Буркина Фасо, Зимбабве, Эритрейд 200 мянган тонн үр тариа үнэгүй илгээв" гэв.

ОХУ Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт эрт үеэс харилцаа, хамтын ажиллагаа тогтоосон. Энэхүү хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжиж байна. 2023 онд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх малын тэжээлийн хэмжээ 2.5 дахин, үр тарианы хэмжээ 7 дахин нэмэгдсэн. Ирэх гурван жилд хоёр орны худалдаа мэдэгдэхүйц өснө гэж Монголын Засгийн газар үзэж байгаа бөгөөд энэ өсөлтийн нэг хэсэг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй холбоотой байна. Монголын Засгийн газар хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ОХУ-д татваргүй нийлүүлэхээр төлөвлөжээ.

Удахгүй болох Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын оролцогчид хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулах төлөвлөгөөтэй байна. Хөдөө аж ахуй нь зөвхөн хүн, мал төдийгүй техник технологитой холбоотой юм. “Хөдөө аж ахуйг цахимжуулах” төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжиж байна. ОХУ-д хөдөө аж ахуй нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийн хэрэглээгээрээ сансар огторгуй, электроникоос түрүүлж хөгжиж байгаа билээ. Энэ тухай өнгөрсөн жилийн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр агро, биотехнологийг хөгжүүлдэг нэгэн компаны захирал онцлон тэмдэглэсэн юм. Энэ жилийн чуулга уулзалтын оролцогчид ОХУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлж, мөн шинэ түншүүдтэй харилцаа холбоо тогтоох нь дамжиггүй юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин