Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

2024-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЦУОШГ-аас тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Нийлбэр тунадасны хэмжээгээр баруун болон төвийн нутгийн хойд хэсэг болон говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд талын сумдаар ахиу тунадас орж нутгийн хойд хэсгээр температур сэрүүн байх төлөв ажиглагдаж байгаа аж. 

Хур тунадас 

  • Тавдугаар сарын 27-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр 
  • Тавдугаар сарын 28-нд Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 
  • Тавдугаар сарын 29-нд  Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар 
  • Тавдугаар сарын 30, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Халх голын сав газраар 
  • Зургаадугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар 
  • Зургаадугаар сарын 2, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар 
  • Зургаадугаар сарын 4-нд нутгийн төв хэсгээр 
  • Зургаадугаар сарын 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. 

Салхи, шуурга 

Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр орж ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур 

  • Баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар сэрүүхэн байна. 
  • Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байх бол
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. 
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 
  • Бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй байна. 
УЛААНБААТАР ХОТ 

Тавдугаар сарын 28, 29-нд бороо орно. 

Зургаадугаар сарын 1-нд үдээс хойшдоо бага зэргийн бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температурын хувьд харьцангуй сэрүүн байх төлөвтэй байгаа ба шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй байгаа юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17