Баруун таван аймагт бүртгэгдсэн хууль бус агнуурын 42.5 хувь нь Ховдод байна

2024-05-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах, амьтны эд эрхтэний худалдааг хязгаарлах нь чухал болоод байна. Амьтны эд эрхтэний хууль бус худалдаа хамрах хүрээ, хор нөлөөгөөрөө дэлхийд хар тамхины худалдааны дараа ордог бол Монголд үүнээс дутахгүй зах зээл бий болж магадгүйг албаныхан онцолдог.        

Тэгвэл хууль бусаар ан агнах гэмт хэргийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн судлаачдын онцолсноор Монгол Улсын хэмжээнд 2002 оноос хойш 2023 он хүртэл сүүлийн 22 жилийн хугацаанд нийт 547528 гэмт хэрэг бүртгэгдсэнээс байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 6299, хууль бусаар амьтан агнах, тэдгээрийн эд эрхтнийг худалдаалах гэмт хэрэг нийт 1043 бүртгэгджээ. Анхааралд өртөхөөс аргагүй тоо байгаа биз. Харин гэмт хэргийн гаралтаараа Ховд аймаг хамгийн их байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсантай, агнагдах  амьтан элбэг байгаатай холбон үзэж болохыг судлаачид онцолжээ. Нөгөө талаар Ховд аймгийн удирдлага, хууль хүчний байгууллага энэ асуудалд анхаарах ёстой гэсэн сануулга юм. Тэдний идэвхи зүтгэл маш чухал. Ялангуяа  Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагаатай ажлаа уялдуулах шаардлагатай. Тодорхой хэлбэл, аймгийн салбар зөвлөлийн оролцоо, хамтын ажиллагаа голлох үүрэгтэй. Бас  хууль бус агнуурын хор холбогдол, ял шийтгэлийн талаар олон нийтэд чиглэсэн тодорхой кампанит ажил хийх хэрэгцээ шаардлага байгаа юм.              

Монгол Улсын нэн ховор болон ховор амьтдын ангилалд хамаарах амьтдыг агнасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байдаг. Хуулийн зохицуулалт хангалттай боловч иргэдийн  энэ төрлийн хуулийн мэдлэг тун хомс байгаа нь хууль бус агнуур гарах шалтгаан болдог талаар судлаачид онцолж байна.

Хуульд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эсвэл Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа. Энэ бүгдийг иргэдэд сурталчлах нь чухал, үүнд аймгийн эрх баригчдын үүрэг оролцоо маш чухал гээд байгаагийн нэг шалтгаан энэ. Мөн хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой юм.

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин